Нийгмийн

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрын зайд өнөөдөр 11:03:20 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Газар зүйн байршлын хувьд 49.65 97.63 (Өргөрөг, Уртраг) байжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button