Нийгмийн

"Ханжоу-2022" Азийн наадам хойшиллоо

БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна.

Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо.

Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button