УЛС ТӨР

Булганы Хялганат тосгонд гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ

Булган аймгийн Хялганат тосгонд маань аймагтаа анх удаа, улсын хэмжээнд хоёрдох шилэн кабелийн өндөр хурдны интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ.

Ингэснээр хамгийн хямд үнээр хязгааргүй интернет үйлчилгээ авах, 96 суваг бүхий нэвтрүүлгээ эргэн үзэж болох телевиз, суурин утас хэрэглэх боломж нээгдлээ.

Цаашид бусад сумдаа шат дараатай холбоход Монголын цахилгаан холбоо ТӨХК-тай хамтран ажиллах аж. Мөн Орхон аймаг-Хангал сум-Хялганат тосгон чиглэлийн 53.6 км авто замын 1-р багцын тендерт гүйцэтгэгч компани шалгараад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button