Энтертайнмент

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Дуунд залбирсан тавилан" тоглолтоо хийнэ

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, тавдугаар сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т "ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН" тайлан тоглолтоо толилуулах гэж байна.

Чансаагаараа энэ цагийн уртын дуучдын "ноён оргил" хэмээн зүй ёсоор үнэлэгдэх түүнийг ихэнх хүн дуучин гэдгээр нь л мэддэг байх. Гэхдээ уртын дууг ноотлох, онолжуулахаас эхлээд жилээс жилд мартагдан баларч буй дарьганга үг хэллэгийг түүвэрлэн толь бичиг болгох гээд түүний амьдрал тэр чигтээ соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн түгээхийн төлөөх эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ.

108 уртын дуучин хамтдаа "Эртний сайхан"-ыг эгшиглүүлэн нээж, "Тэнгэр ээж минь өршөө"-гөөр өртөөлөн, "Үлэмжийн чанар"-аар жаргахдаа гэнэтийн бэлгээр дүүрэн байх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хагас зуун жил замбуу тивийг уяраасан энэ эрхэм хүмүүний гэгээн ертөнцөөр аялан, сэтгэлийн цэнгэл эдлээрэй хэмээн урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 13:04

mhm saihan hooloitoi hun shuu

Зочин
Зочин
2022-05-10 13:04

goy duuldag shuu

Зочин
Зочин
2022-05-10 13:04

z##luuldaa huurhii

Od Baysaglan
Od Baysaglan
2022-05-10 15:43

Shan bagshdaa bayr hurgiyee modhon uulzah ni dee tom amjilt husiy

Хөөрхөн хэвээр байна.
Хөөрхөн хэвээр байна.
2022-05-10 15:52

Яасан хөгширдөггүй. Намайг жоохон байхад л иймэрхүү төрхтэй хүн байсан.

Зочин
Зочин
2022-05-10 19:23

нөгөө заваан өвгөнөөс байр саваа са лгаж чадаа юм болов уу

Back to top button