ХУУЛЬ

Хятад жолооч орчуулагч бүсгүйн аминд хүрсэн хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ

2022 оны тавдугаар сарын 5-ны өглөөний 06.00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ны орчуулагч эмэгтэй зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл осол гаргасан машиныг жолоодож явсан хүн нь “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ны жирийн нэгэн ажилтан бус удирдах албан тушаалтан буюу хувь нийлүүлэгч, хятад иргэн байсан аж. Тэрбээр буруу хүрдтэй машин барих хүсэлтэйгээ олонтаа ярьж байсныг ажилтнууд нь баталсан ба тэрбээр тухайн ослыг гаргах үедээ тус компанид жолооч хийдэг ажилтныхаа хувийн машиныг зөвшөөрөлгүй авч явахдаа ийм осол гаргасан байна.

Хурд хэтрүүлсэнээс үүдэлтэй ослын улмаас орчуулагч эмэгтэй газар дээрээ нас барж, насанд хүрээгүй охин нь өнчрөн үлдсэн байна. Гэвч өдий болтол “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн зүгээр үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй нь холбоо бариагүй бөгөөд бүр анх осол гарсан тухай ч мэдэгдээгүй аж.

Өглөө 06:00 цагт гарсан ослын талаарх мэдээллийг өдөр 14:30-д л тэнд ажилладаг монгол ажилтнуудаас гэр бүлийнхэн нь дам сонсож, өвөрхангай руу замд гарсан байгаа юм. Замдаа 102 руу залгаж, өвөрхангайн замын цагдаа нартай холбогдож ослын талаар асууж сураглахаас өмнө төв компанийнхан нь ямар нэг байдлаар гэр бүлд нь мэдээлэл өгч холбогдоогүй байна.

талийгаач хоёр хүүхэдтэй бөгөөд түүний бага охин 14 настай. Ээжийгээ ажилдаа явна гэж гараад эргэж ирээгүйд итгэж ядаад хүлээж сууна. Бид ослын талаар таийгаачийн ар гэрээс тодруулахад "Компанийн талаас холбогдлоо. Түүнээс өмнө холбогдохгүй байсан. Аль болох нөгөө осол гаргасан хүн рүүгээ чихэх маягтай байна. Одоо ажил явдалтай байгаа учраас их дарамттай байна. Дараа нь учрыг нь олно. Олон хүн хамаатан садан нь ирсэн байгаа учраас одоохондоо хүүхдүүд нь гайгүй байна. Осол гаргасан хятад хүн эмнэлэгт хэвтэж байна. Хоёр хавирга хугарсан. Уучлал ч гуйгаагүй. Гэмшиж байна уу гэж асууж байж бурууг нь хүлээлгэсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 13:01

um mani badi mi hum unheer haramsaltai

Зочин
Зочин
2022-05-10 13:01

hairan saihan ami unheer haramsaltai

Зочин
Зочин
2022-05-10 13:01

ohin ni odoo yaanaa ene hujaa nar neeree

Зочин
Зочин
2022-05-10 13:09

Эмгэнэл илэрхийлье ! Жолооч хариуцлагыг нь үүрнэ шд.Зорчигч өөрөө ч буруутай бүс зүүгээгүй.Компани руу дайрч хэдэн төгрөг с####гах санаатай бололтой .Хийсэн гэрээ байхгүй бол компаниас юу ч олдохгүй л байх даа

Зочин
Зочин
2022-05-10 15:49

Цагдаа нар мэдэгдэх ёстой. Хохирогчийн ар гэрт дуулгадаг.

Зочин
Зочин
2022-05-10 19:20

хужаа нар буруугаа хүлээж байсныг хаа харсан юм бол?

Зочин
Зочин
2022-05-12 09:50

hvvhed n hetsvv sh te hoorhvvg

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x