Нийгмийн

ТОДРУУЛГА: Дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асуусан

"Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ОХУ-ын Элчин сайдын яамны автомашиныг цагдаа зогсоож шаардлага тавив. Элчин сайд өөрийн биеэр гарч ирж, дипломат эрх сануулав. Хэнийх нь зөв бэ" гэх мэдээлэл сошиал орчинд тарсан.

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, "Энэхүү асуудал нь 2018 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө болсон асуудал бөгөөд тухайн үед Оросын холбооны улсын элчин сайдаас цагдаагийн алба хаагчаас зам асуух зорилготой зогсож, мэдээлэл авч цааш хөдөлгөөнд оролцсон болно.

Иргэд та бүхэн аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, бусдад өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нэг талын өнцгөөс тайлбарлах, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг зөвлөе. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хууль энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснийг анхаарна уу" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button