ШҮҮХ ХУРАЛ: Н.Түвшинбаяр нөлөөлөхийг оролдсон шүүгчид хэргийг шударгаар шүүх үү

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд болсон. Шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Доржсүрэн удирдаж, улсын яллагчаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц нар оролцсон. Улмаар гэм бурууг тогтоох шүүх хуралдааныг тавдугаар сарын 12-нд буюу өнөөдөр товлоод байна. Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалын зүгээс гэрчүүдийг шүүх хуралд оролцуулж, хэргийг хаалттай хийх санал гаргасныг Д.Доржсүрэн шүүгч хүлээж авсан юм. Тэгвэл өчигдөр орой талийгаач Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг ноцтой мэдээлэл задлав.
Тодруулбал, тухайн хэргийг шүүн таслах шүүгч нарт шүүгчдэгч Н.Түвшинбаярын зүгээс нөлөөлөх оролдлого хийсэн байна. Асуудлыг тодруулбал, шүүгч нар шүүх хуралд орохоос өмнөх хугацаанд “Нөлөөллийн мэдүүлэг” өгдөг ба уг мэдүүлэгт “шүүгч нарт нөлөөлөхөөр оролдсон” талаар мэдээлж, уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Шүүгч нар уг хууль бус үйлдлийг мэдээлэн, шалгуулж байгаа бололтой. Шүүх хурлыг Д.Доржсүрэн, Б.Батболор, Х.Одбаяр нарын шүүгч шүүнэ.
-Д.ДОРЖСҮРЭН ШҮҮГЧ Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШУДАРГА ШҮҮЖ ЧАДАХ УУ-
Бид өмнө нь тус хэргийг шүүж, Н.Түвшинбаярт ял оноох ёстой шүүгч Д.Доржсүрэн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй талаар мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, Н.Түвшинбаяр бол Х.Баттулгын хуурай дүү нь. Гэтэл Н.Түвшинбаярын гэм бурууг тогтоох ёстой Д.Доржсүрэн нь мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн байгаа нь анхаарал татаж буй юм.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2020 онд АТГ-т ажиллаж байсан мөрдөгч Д.Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилсон байдаг. Тиймээс өнөөдөр болох шүүх хурлын шийдвэр ямар гарахыг анхааралтай ажиглах ёстой болоод байна. Шүүх хурал хаалттай болох юм. Бид шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга шүүгээрэй
Ургуулан бодож тайлбар хиих ямар хэрэг байдаг юм бол.
мэдээж шударга л шүүнэ
За ойлголоодоо зүгээр л цаазлаад хаячихьяа болох уу?