Нийгмийн

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хаалттай эхэллээ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хаалттайгаар эхэллээ.  Тус шүүх хурлыг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөн оролцох юм.

Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан юм.

Мэдээлэл өгөхөд, бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал, анхан шатны шүүхээс тус хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан. Харин прокурорын байгууллага нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x