Нийгмийн

Ш.Энхийн-Одод "NETFLIX"-д кинонд тоглох санал ирж байжээ

Ш.Энхийн-Одод "NETFLIX"-д кинонд тоглох санал ирж байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас татгалзаж байжээ.

Гэсэн хэдий ч монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээнэ гэсэн мэдээлэл байна.  

Уг кино Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьерь төдийгүй NBA Draft-д ихээхэн түлхэц болж монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгсөн бүтээл болох аж.

Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг  сонгож монголчуудын дундаас анхдагч болж, NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байсан түүхэн үйл явдлын эзэн билээ.

Мэдээж Ш.Энхийн-Од нь Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч билээ. 

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button