Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Онон улсад учруулсан 640 саяын хохирлоо төлөхгүй хэмээн ГҮРИЙЖЭЭ

Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр өдгөөгөөс 6 жилийн өмнө хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тодруулбал Р.Онон 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шүүгдэж байв.
Улмаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2019 онд АТГ-аас Авлигын эсрэг хуулийг үндэслэн прокурорын байгууллагатай хамтарч, шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээр гаргуулсан юм.
-Р.ОНОН УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛОО ТӨЛӨХГҮЙ ГЭЖ ШҮҮХДСЭН Ч ЯЛАГДЛАА-
Тиймээс төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргасан байдаг.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх юм. Өөрөөр хэлбэл Р.Ононг улсад учруулсан гэх хохирлыг төлөх ёсгүй гэж шийдсэн байна. Харин Давж заалдах шатны шүүхээс хэргийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хрээгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл Р.Онон өмгөөлөгчөөрөө дамжуулж дахин гомдол гаргасан боловч өчигдөр Дээд шүүхээр эл хэргийг хэлэлцээд түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой хэмээн үзлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөрөнгө хураахгүйгээр иым асууд#### рэзээ ч засрахгүй
МАН АН ын суганы үс ########ний ####чуур ууд хулгай луйвар аар цэцэглэж байна дөө. Намын дарга нэртэй новш нь бүр эвлэрсэн
Хөрөнгийг нь шууд хураах хэрэгтэй. ЭНд шүүх бас хуйв####дсан нь ил байна . ЭНэ шүүхийн авилгатай хатуу тэмцэхгүй бол монголд луйварчид, хулгай нар улам өөгшин г####зуурч байна шүү. ЭНэ УИХ -ынхан зүгээр хараад сууж болохгүй, шүүхчиддээ хариуцлага тооцох хэрэгтэй.
Adil heregtei zarim neg nohduud bas bdag daa..
Хужль бусаар хөрөнгөжсөн ####бан хаагчдын хөрөнгийг үнэхээр шударгаар хураан ввдаг бол мөн ч олон хүн хамрагдандаа.тэр бүгдийг нь олж илрүүлээсэй улсын санхүү ч сэргэж магад
Онон бол их сайн хүн шүү
Хөрөнгийг нь шууд хурааж аваад торгууль тавиад ял өгч байж иймэрхүү хэргүүд багасах байх даа
Харваас шуук нөхөр бна бас ичих булчирхай ч ####га энэ луйварчдыг яах вэ төр нь өөрсдөа луйварчин болхоор дийлэхгүйнээ
Хараад л мэдчихдэг мундаг гар байна. Цагдаад ажиллаач
Xorongiig huraax yostoi.
hulmastai us chini ayah ni be
hulmastai us chini ayah ni be
Odoo yay geheb torno hulgaich hudalch hun amini heregtneer duuren b.had ene metiin hulgaichuud ichehgui shuuhthne zob iim hendch heregui ###uudiig ahij ur udmaarna tord ajiluulj bolohgui tegbel jaahan tor zasag chni zasrna
Автозамын удирдлагууд хян####т ш####г####тынхан бүгд авилгачид....
buur davartsan