Нийгмийн

Гурван бамбаруушийг 60 сая төгрөгөөр нүүлгэн шилжүүлнэ

"Улаан тайга" УТХГ-ын байранд Номхон бор, Догшин хар, Гэмшил нэртэй гурван бамбарууш 2021 оны намраас эхлэн амьдарч буй. Эхээсээ төөрч, суурьшлын бүсэд ирж, баригдсан бамбаруушууд тайгад цас орж, газар хөлдсөн үеэр хүргэгдэж ирсэн учраас "Улаан тайга" УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх газар ухаж, үүр бэлдэн өвөлжүүлсэн.

Өвлийг нутгийн иргэдийн хандивын хоол хүнс, хамгаалалтын захиргааны ажилчдын хичээл зүтгэлээр давж туулсан Бамбаруушнуудад Австралийн амьтан хамгаалах сангаас хавар хоолны мөнгө зургаан сая төгрөг өгсөн. Улмаар тус байгууллагаас эдгээр амьтдыг байгальд нь буцаан тавих зардлыг шийдэж өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Номхон бор, Догшин хар, Гэмшил гурвыг нүүлгэн шилжүүлэхэд зориулж 60 сая төгрөг төсөвлөсөн байна.

Гурван бамбаруушийг одоо байгаа Улаан тайгын хамгаалалтын захиргааны байрнаас 100 км зайд, нисдэг тэргээр сарын 28-нд зөөвөрлөж, тайгын гүнд тавих юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар өндөр зардлаар нүүлэгдэг юм бэ тэ

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ

Зард�##� нь өндөр байна. 30 саяыг нь эрх мэдэлтэнүүд ашиглаж байна

Иргэн
Иргэн

Ингээд л нэг юм хийх гэхээрээ дундаас нь цавчаад идчихдэг. 100 км-т машинаар, машин явдаггүй газар юм бол трактороор ч бол ачиж аваачаад тавиач. Үсрээд л 500.000 төгрөгийн зард�##� гарна биз. Болиоч дээ.

Зочин
Зочин

huurhun yum be zerleg amitan huurhunshd

Зочин
Зочин

хөөрхөн юм бэ

Зочин
Зочин

huurhun yum be

зочин
зочин

юун 60 сая?

Enhee
Enhee

Ямар ч хэрэггүй зард�##� ядарсан хүмүүст өгсөн бол 60 айл баярлах байлаа наад адгууснууд чин хэнд хэрэгтэй юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button