Нийгмийн
Ирэх долоо хоногийн ЛХАГВА ГАРАГТ бүх нийтээр амарна

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээр амарна.
Тодруулбал, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1 ирэх долоо хоногийн лхагва гарагт тохиож байгаа бөгөөд энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээр амрах юм.
Мөн зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр мөн бүх нийтээр амарна. Ингэснээр ирэх зургаадугаар сард бүх нийтийн амралтын хоёр өдөр байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.