"Мах боловсруулж, экспортолдог 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож байна"
Засгийн газар өнөөдөр /2022.06.08/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
- Зарим аймгийн баяр наадмын товыг өөрчлөн тогтоох тухай
- Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- "Их хурд" наадмын товыг тогтоох тухай
- Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экспортын талаар авах арга хэмжээ
- Чингис хаан боомтын талаар авах арга хэмжээний тухай
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай
- Эрдэнэс Монгол ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
Хамгийн эхлээд дулааны аргаар мах махан бүтээгдэхүүн боловсруулж, экспортлосон асуудлыг хэлэлцсэн талаарх мэдээлэл, шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, “Тавдугаар сарын 30-нд байгуулагдсан мах махан бүтээгдэхүүнийг шалгах ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Өнгөрсөн хугацаанд газар дээр нь очиж танилцах, удирдлагуудтай уулзах, саналыг сонсох, иргэдийн санаа зовоосон асуудлыг судлах шийдвэрлэх асуудлыг танилцууллаа. Урт хугацаанд хяналт сул явж ирсэн махан бүтээгдэхүүний үйл ажиллагааг цэгцлэх, хатуу хяналт тогтоох арга хэмжээ авна. Дулааны мах боловсруулах үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байна. Эдгээр 16 компани шаардлага хангахгүй байна гэсэн үг.
Мөн цаашид мал төхөөрөхөөс иргэдийн гар дээр хүрэх бүх процессийг шинэчилсэн стандартаар мөрдүүлэхээр боллоо. Энэ нь зөвхөн Эмээлт захад биш нийслэл даяарх мах, малын захуудад хамааралтай. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүнсний нийлүүлэлтийг стандартжуулж, сав баглаа боодолтой болгоно” хэмээлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Дээрх 31 компанийн хичнээн нь гадаадын хөрөнгө оруулалттай юм бэ?
-Дулааны аргаар мах боловсруулж, экспортлодог 31 компани байна. Хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.