НийгмийнХэргийн мөрөөр

ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.Сүндийгээс авлига авчхаад дахин 20 саяыг шаардсан цагдаа нарын завхрал

“Нет капитал финанс” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сүндий 2019 оны гуравдугаар сард эхнэрээ зодсон хэрэгт холбогдож, тэр нь хэвлэлүүдээр ил болох үед өөрсдөө гарч ирж үгүйсгэж байв. Гэвч цаг хугацааны эрхээр тэр хэрэг нь ил болж, өдгөө бүр ялаа авчихаад буй юм.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсын дээд шүүхээс Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхэд оноосон ялыг нь нэмсэн байдаг.

Д.Сүндийтэй хамт ял сонссон этгээдүүд хэн бэ гэвэл цагдаагийн алба хаагчид. Тэд Д.Сүндийгийн эхнэрээ зодсон хэргийг аргалж өгөхөөр тохирч, хахууль авсан хэргээр ийн ял авсан юм.

Тэд ямар аргаар хэргийг хааж, хэдэн төгрөгийн хахууль авсан бэ.

-ЦАГДААГИЙН ДАРГА НЬ Д.СҮНДИЙГЭЭС ХАХУУЛЬ АВААД, ЭНЭ ХЭРЭГТЭЭ БАЙЦААГЧАА ТАТАН ОРОЛЦУУЛЖЭЭ-

“Нет капитал финанс” группт эрсдэлийн менежер ажилтай Д.Баттөгс өөрийн дарга Д.Сүндийтэй бүлэглэж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажавын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан “2019 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Велла веста” хотхоны 700 дугаар байрны ... тоотод оршин суух У нь гэртээ бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэх хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг Г.Даваажавын дарга Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайханд 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн байдаг.

Улмаар Т.Батсайхан даргаар нь дамжуулж, хэргийг шалгаж байсан мөрдөгч Г.Даваажавт 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон юм.

-БАЙЦААГЧ НЬ ХАХУУЛЬ АВЧХААД ДАХИАД 20 САЯЫГ ШААРДЖЭЭ-

Улмаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж давуу байдал олгуулсан байх юм.

Ингээд дуусаагүй. Д.Сүндийгийн менежер Д.Баттөгс Д.Сүндийгээс хахуульд ашиглахаар авсан 20 сая төгрөгнөөсөө 5 саяыг нь өөртөө завшсан байна. Түүнчлэн байцаагч Г.Даваажавтай бүлэглэн, хэргийг хааж эцэслэн шийдвэрлүүлэхээр амлаж, дахин 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг Д.Сүндийгээс шаардсан байна.

-ТЭД ЯМАР ЯЛ СОНСОВ-

-Энэ авлигын хэргийнхээ төлөө Д.Баттөгс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгуулсан.

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оноосон.

-Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажавт нотлох баримтыг устгасан, хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан, Т.Батсайханыг нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял оноосон юм.

-Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оноосон.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-11 11:37

Сүртэйн

Зочин
Зочин
2022-06-11 15:38

цагдаа төрийн �##�баныхан мөнгөтэй хүний хэрэг дээр хоёр т�##�д ажиллаж жа�##� мөнгөиавдаг юм байна л даа Одоо Ганболдын хэрэг байна гэрлэлтээ батлуулсан батлуулагүй гээд л

Bidon
Bidon
2022-06-11 18:28

Delgersaikhan urt gartai bn lee kk

Зочин
Зочин
2022-06-12 14:16

Сүндий шиг ийм амьтадаас ав ав хувхайрч модоо барьт�##� нь ав ав ....................

Хохирогч
Хохирогч
2022-06-12 14:29

Т.батсайхан нээрээ юу ч ш�##�гахгүй байлгаж байлгаж илэн тодорхой гүтгэлгийг хаасан байдын ийм учиртай байх нь. Хэдийг авсан бол.

Содмонгол
Содмонгол
2022-06-12 19:15

Баттөгс олон гэмт хэрэг хийсэн. Шоронд байх ёстой хүн дээ

Зочин
Зочин
2022-06-13 12:50

Цагдаагийн газар хэлтэс тасгийн дарга нар зарим бизнесменүүдээс баян байдгийг АТГ ш�##�гадаггүй ямар учиртай юм бол уг нь бүгд Үндэслэлгүй баяжсан Авилга авснаар ш�##�гагдахаар л нөхдүүд байдагдаа
Монголын цагдаа дээрээсээ доод шат хүртлээ ялзарсандаа 50 хувь цомхотгож шудрага чадвартай цөөн хүнээр л цагдааг ажиллуулмаар ....

Зочин
Зочин
2022-06-13 14:15

За болио цагдаа нараа. Улсч гэсэн цагдаагийнхаа ц�##�инг сайн нэмэгдүүлээчээ

Холбоотой мэдээ

Back to top button