Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Баянхонгор аймгийн эмч нарын асуудлаар мэдээлнэ

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.13)

11:00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын 2-р уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн ажлыг улс төржүүлж, иргэдийг хохироож байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч компаниас мэдээлэл хийнэ. Утас: 9111-3500

11:30 цагт Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:40 цагт Монголын Үндэсний музейд "Модон эдлэл: Монгол авдар" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ. 

12:00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12:00 цагт Сэтгүүлчид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button