УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Хувийн цэцэрлэгтэй хамтарч үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийднэ

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд өнөөдөр Боловсрол Шинжлэх Ухааны Яам (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан ажиллалаа.

Тус төвд боловсролын салбартай холбоотой иргэдийн нийт 402 өргөдөл, гомдол бүртгэгдэж, 350 өргөдөлд хариу өгсөн байна. Харин одоогоор хянаж байгаа 32 санал, гомдол байгаа аж. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Орон даяар зохион байгуулж буй Элсэлтийн Ерөнхий Шалгалттай (ЭЕШ) холбоотой асуудлаар нэлээд санал хэлж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр гаргасан УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой нэлээд тодруулгыг иргэд авч байна.  Сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн асуудал байгаа. Бид энэ оны есдүгээр сарын 1-нд сугалаагүй цэцэрлэгтэй болох тогтолцоог бий болгох чиглэлд ажиллана. Тиймээс энэ намар бодитой шийдвэр гарах болов уу. Цаашдаа дан төрийн цэцэрлэг биш хувийн болон байгууллагын цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллавал цэцэрлэгийн сугалаанд орж чадаагүй хүүхдүүдийнхээ асуудлыг шийдэх бодитой боломж байна" гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Гантөмөр гэгч сайд байхдаа бас ингэж хошгоруулаад олон хувийн цэцэрлэгүүдийг хөөрхөн хохироогоод авсан даа,хувийн цэцэрлэгүүдийг их алаг үзнээ эд нар,өөрсөндөө хэрэг болохоор хааяа сананаа

Холбоотой мэдээ

Back to top button