Нийгмийн

Х.Бээжинг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг өнгөрөгт тавдугаар сарын 11-нд зохион байгуулсан.

Энэ үеэр цуглаанд оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Д.Сосорбарам руу "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин гурил цацсан билээ.

Улмаар хуулийн байгууллагаас Х.Бээжинд холбогдох хэргийг шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл уг хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Х.Бээжинг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-23 20:23

Naad piz daa chin tulj chadahgui sh te

Холбоотой мэдээ

Back to top button