НИЙГЭМ

Хүүхдийн мөнгөөр хүүхдэдээ нулимс ХУДАЛДАН АВАГЧИД

Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгө эцэг, эхчүүдийн дансанд ордог.

"Энэ үеэр хүүхдийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, 108 утасны ачаалал ихэсдэг" гэх мэдээлэл цахим орчинд тархаж, анхаарал татав.

Энэ дагуу бид холбогдох албаныхан болон 108 утас руу холбогдож тодруулахад "Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө эцэг эхчүүдийн дансанд орох үеэр хүүхдийг үл хайхрах, анхаарал халамжаа сулруулах, архидан согтуурч хүчирхийлэх дуудлага мэдээлэл ихэсдэг нь үнэн" болохыг хэлж байсан юм.

Мөн хүүхдийн мөнгө буух цагаар "Гэр хорооллын дэлгүүрүүдэд Хараа гэх нэртэй архины борлуулалт эрс нэмэгддэг" тухай эх сурвалжуудын мэдээлэл ч байна.

"Архи гэдэг бол лангуун дээр өрөөтэй хүүхдийн нулимс" гэх хатуу бөгөөд гашуун үг бий. Монгол эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр хүүхдэдээ нулимс худалдаж авч байгаа дүр зураг гэр хороололд ялангуяа их байгаа нь нуух аргагүй үнэн.

“Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг асран хамгаалагчийн дансыг хаана" гэх зохицуулалтыг Засгийн газар нь оруулж ирсэн саяхан. Гэхдээ хэрэгжиж эхлээгүй байгаа.

Ямар эцэг эх архинд, ямар эцэг эх ахуй амьдралдаа зарцуулж байгаад зөв зүйтэй ялгаж салгаж байж эл шийдвэрээ ажил хэрэг болгоосой. Үнэхээр амьдрал ахуй, хоол унд, амьдралдаа хэрэглэж буй мянга мянган айл бий ч хүүхдэдээ нулимс, зовлон, айдас худалдан авч буй ухамсаргүй эцэг эх олон байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 13:44

хүүхдийнхээ мөнгийг буухаар архидаад байдаг хүмүүс ичээсэй

Зочин
Зочин
2022-06-24 13:45

Хүүхдийн мөнгө буух үеэр эрүүлжүүлэх хүн олонтой болдог гэгсэн

Админ
Editor
Админ(@photo)
2022-06-24 14:41

.,,.,.,.,

Last edited 1 Он Өмнө by Админ
зочин..
зочин..
2022-06-24 15:12

Хүүхдийн мөнгөөр архидагсад гэр хороолол гэлтгүй байнаа. байранд байдаг айлын эхнэр нөхөр хоёр хоюул архидаад шөнөжин хэрүүл хийж гадуур хашгичиж гүйгээд сүйд боллоо. хажуу айлууд,цонх онгорхой байх тул байрны айл бүхэнд нэн түгшүүртэй юмаа. Хүүхдийн мөнгөөр архи уудаг нөхдийг хорооны нийгмийн ажилтнууд сайн судлаад дансыг нь хаах, хүүхдийн 18 нас хүртлэх хадг�##�амж нээж өгөх зэрэг арга хэмжээнд хүрвэл зохино.

Зочин
Зочин
2022-06-25 15:53

Тиим гэр бүлийн хүүхдиин нэр дээр хадг�##�амж нээж 18 хүртэл өгөхгүй байв�##� таарна

Зочин
Зочин
2022-06-25 20:46

Манай улсад энэ асуудлыг шийдэх аргабайгаа.Баруун болон Орос улсад эцэг эх нь архи дарс уудаг хүүхдээ харж х�##�амжлах чадахгүй хүмүүсийг шууд эцэг эх байх эрхийг нь хасаад улс хүүхдийг нь аваад эсвэл сайн айлд түр байрлуулдаг..харин эцэг эхээс нь хүүхдийн хэрэгцээний мөнгийг нь ажил хийлгэж нөхөн төлбөр авдаг.эцэг эх нь төлөвших хүртэл хүүхэдтэй нь уулзуулдаггүй хуультай юм байна.манайд бас хэрэгжүүлж ирээдүйгээ хамга�##�цгаая

Зочин
Зочин
2022-06-25 22:42

Хүүхдийн мөнгө гэж улс төрчдийн сонгуулиар гарч ирэх том амл�##�таас үүдэлтэй
Яг үнэндээ энэ олон тэтгэмж Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна
Хүүхдийн мөнгийг болиулж ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх хэрэгтэй
УБт 2 хүүхэдтэй байх хууль гаргаж 3 дахь хүүхэд төрүүлэх бол хөдөө орон нутагт 18 нас хүртэл нь амьдруулдаг байх хууль гаргах хэрэгтэй

Zochin
Zochin
2022-06-26 00:47
Reply to  Зочин

Arai ch tegej hamaagui 2 hon huuhedtei bailgaj bolohgui manai mongoliin hun am yerdoo 3 say uchraas iim bodlogogui shjidver gargaj bolohgui

Зочин
Зочин
2022-06-25 22:57

ХОРООД НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨӨР АРХИДДАГ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ МЭДДЭГ БАЙЛГҮЙ ДЭЭ НЭГИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Зочин
Зочин
2022-06-25 23:33

Монгол хүүхдүүд зовж байхдаа таарсан шд. Ер нь Монголд төрнө гэдэг бол тамаас долоон дор.

Холбоотой мэдээ

Back to top button