МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг АТГ биш ЭЦА шалгаж байна

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна.
Өнгөрөгч тавдугаар сарын 31-нд МЗХ-ний Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш мэдээлэл хийх үеэрээ МЗХ-ны хуучин удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаагаа мэдэгдсэн.
Тодруулбал, О.Гэрэлт-Од, А.Мөнхбат нарыг МЗХ-нд гурван тэрбум 257 сая 902 мянган төгрөгийн өр төлбөр үүсгэсэн хэмээн зарласан билээ.
“Андын гэрэгэ” хэмээн энгэрийн тэмдгийг 200 гаруй сая төгрөгөөр хийлгэж, өр тавьсан. Мөн “Амбага-Овоо” ХХК-тай "16 давхар барилгыг 24 тэрбум төгрөгөөр барина” гэж гэрээ хийгээд, гэрээгээ цуцалсантай холбоотой 2.3 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэл О.Гэрэлт-Од дээр үүссэн аж.
Тэгвэл О.Гэрэлт-Одыг АТГ-аас биш Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.