БАЙР СУУРЬ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хоёр сар СУЛ ЗОГССОН, ЗОГСООГҮЙ

Төрийн гар хөл шургалсан, хараа хяналт орсон бүхэн зогсож, сүйрэлд хүрч байна гээд хэлчихэд гэмгүй. Тодруулбал, Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байсан Кью Эс Си компанитай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан.
Эх сурвалжийн мэдээллээр, төр өмчилж авсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ажиллахгүй хоёр сар СУЛ ЗОГСОЛТ хийжээ. Улмаар ажилчдадаа сул зогсолт нэрийдлээр 60 хувиар л цалинжуулж байгаа аж. Мөн уурхайд коронавирусийн халдвар ихээр илрээд буй юм байна. Гэхдээ сул зогсолт нь халдвартай огт холбоогүй, ажиллуулах чадамжгүй болсонтой холбоотой ажээ.
Харин эл мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс бид "Дарханы төмөрлөг үйлдвэр"-тэй холбогдож албан тодруулга авсан юм.
Тус үйлдвэрийн холбогдох албан тушаалтан "Сул зогссон, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй асуудал байхгүй. Харин ч цалинг 30 хувиар нэмсэн" гэв.
Тус үйлдвэрийн хэвлэлийн алба "Манай үйлдвэр огтхон ч сул зогсолт хийгээгүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийж байна. Учир нь Кью Эс Си компани ажиллуулж байх хугацаандаа нэг ч удаа парк шинэчлэл хийгээгүй. Хамаг хүчин чадлыг эцэст нь тулгаж улайсгасан байсан. Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилчдаа амраасан. Цалингаа өгч чадахгүй асуудал ч байхгүй. Дөрөвдүгээр сараас хойш бүр 30 хувиар нэмэгдүүлж олгож байгаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таг зогссон ажил явахгүй байгаа нь үнээн
30 huvi nemeegui, QSC horongo oruulalt hiin shinechlelt hiideg baisan, tor avaad ajilchdaa halj, sul zogsooj baigaa, yu vnen ene vnen
2sar sul zogsod sul zogsoltiin mongo ogohgui l gesen gej sonsson
Tsalin nemegdsen mon ajilchidiin eeljiin amralt ogson zaswar uilchilgee hiij baigaa ni vnen