УЛС ТӨР

ХӨХ ТЭНГЭР биш МАН-ын доорх ҮХЦ

Нэгэн цагт "Үндсэн хуулийн цэцийн дээр мөнх хөх тэнгэр л бий" гэх үг мөрдөгддөг байв. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэр, хараат бус байдал эцсийнх. Гэтэл одоо "Үндсэн хуулийн цэцийн дээр МАН л бий" гэх үг гарчихлаа.

Нэг намын далбаан дор орчхоод тэдний хүсэл, зорилгыг биелүүлэх гар хөл болчихдог нь эмгэнэлтэй. Үүнийг дор жишээлье л дээ.

Уг нь 2000 онд ҮХЦ "Давхар дээл"-тэй байж болно гэдэг өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн" гэж шийдвэрлэж байв.

Гэтэл өчигдөр:

2019 оны ҮХНӨ-өөр "давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрвөөр хязгаарласныг Үндсэн хууль зөрчсөн" гэж үзэв.

Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болчихлоо. Учир нь “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Цэц нь хууль, бусад шийдвэр Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хянадаг нь үнэн боловч, Үндсэн хуульд байгаа заалт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж буйг хянадаг түүх, эрх мэдэл байхгүй гэхэд хилсдэхгүй.

Мафижсан цэц ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай агаар нэг. Мөн хууль бус шийдвэр гаргасан ҮХЦ-ийн бүх гишүүдийг эгүүлэн татах нөхцөл бүрдлээ гэдэгтэй санал нийлэгсэд ч олон байна. Ямартай ч намрын улс төрийг эхлүүлсэн эл шийдвэр түүхэнд хараар үлдэх нь ч дамжиггүй.

ҮХЦ-ийн БҮРЭЛДЭХҮҮНД:

Үндсэн хуулийн цэц нь нийт есөн гишүүнтэй бөгөөд тэдний гурвыг УИХ-ын дарга, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай томилдог.

ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын бүрэн эрх дуусгавар болж, суудлаа өгөх хугацаа аль хэдийнэ болсон. Гэвч өнгөрөгч гуравдугаар сард албан тушаалаа өгөхгүй, орных нь хүнийг томилох сонгон шалгаруулалт зарласан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "араандаа зууж", түүнийг Цэцэд дуудсан үйл явдал өрнөсөн билээ. Тэдний оронд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар очхоор горилж байгаа сураг ч дуулдаж байсан юм.

БНСУ-ын иргэнд бэлгийн дарамж үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдож, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэр хүндийг унагаж явсан ч, одоо ч цэцийн гишүүний албан тушаалыг хашиж буй Д.Одбаяр. Түүний ч мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй ч одоо ч суусаар. Өнгөрөгч нэгдүгээр сард түүнийг элчин сайдаар томилж магадгүй гэх яриа ч МАН дотор гарч байгаад замхарсан. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2016 онд томилж байв.

Харин Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Ц.Нанзаддорж, Т.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож, томилуулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 11:23

ene dandaa ariin haalgaar darga bolson nuhduud yu hiideg gej ih tsalin avdag bainaa

Зочин
Зочин
2022-08-16 11:30

ҮХЦ зөв л шийдвэр гаргасан шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button