Нийгмийн

Зөвшөөрөлгүй самар түүвэл нэгээс хоёр жилийн хугацаагаар хорих шийтгэлтэй

Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс эхлэн самарны болц гүйцэж, түүхийг хуулиар зөвшөөрдөг. Гэтэл манай улсад наймдугаар сараас буюу түүхий үед нь түүж эхэлдэг. Энэ нь хууль зөрчиж байгаа асуудал гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл зөвшөөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд таван сая төгрөгөөр торгох зохицуулалт үйлчлэх аж. Судалгаагаар манай улсын нийт хушин ойн 70 хувь сүйдсэн гэх дүгнэлт гарсан.

Энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд самар их хэмжээгээр түүхгүй байхыг уриалж байгаа юм. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэлх самрыг л түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ингэж чангалах нь зөв шүү

Зочин
Зочин

МУ төсвийн хөрөнгө ард түмний төлсөн татвар НДШ идэж уусан уулсуудад ямар арга хэмжээ авсан бэ

Зочин
Зочин

Ер нь юугаа түүж бна чамд хамаагүй чи май гээгээд 10 төгрөг өгсөн үү лалар минь ард түмэнээ хүндэл яв за

Зочин
Зочин

Гал хамууд тэнд самар байдаг энд байдаг гээд суух нь дээ

Зочин
Зочин

Хууль батладаг пэ нүүд бүр самарч түүж болохгүй ялалх юмаа арай юу самар түүлээ шорон

Зочин
Зочин

ard tumniihee halaasiig temtersen archaagui yaduu amidruulj chadaj bga uls torchdoo oorsdiigoo shiitgeed ogoochee

МОНГОЛ
МОНГОЛ

Sumyabazariin aav ulsiin zaan Dolgorsuren heden jiliin omno 100 tn samar haytadad gargaj baisan medeellin daguu yamar arga hemjee avsan yum be. Ooriin heregtseend gants shuudaa samar tuuhed yun bolohgui bna. Ter luivarchdaa zahirch chadahgui doodchuudaa daramlaad baih yum

Зочин
Зочин

Түй май гичийнүүдээ. Өөрсдөө болохоор улс орныг хяналтгүй хуульгүй сүйтгэчихээд ядарсан ардыг бүү ялла. Хохь чинь шүүүүү....

Зочин
Зочин

Bitgii hutsaj baildaa baigaliin jimsig uls zovshoorj bid tvvhvv hutsaj bhaar p###a nar min uuliin amnii bayan gahainuudaan hashaa baishintain hooj zailuul

Холбоотой мэдээ

Back to top button