Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Т.Мөнхбаяр 16 тэрбумын өрөндөө алдарт Риогийн уурхайнхаа хөрөнгүүдийг зарахыг зөвшөөрчээ

-Х.БАТТУЛГЫН НӨЛӨӨГӨӨР Т.МӨНХБАЯР ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ ӨӨРИЙН ОФФИСТОО ЗУРЖ БАЙЖЭЭ-

Улс төрийн хамаарал бүхий томчуудын гуйлтаар зээлээ олгохдоо бичиг цаас, бүрдүүлбэр дээрээ ихээхэн гэдийдэг. Хэдэн сар дамнуулан судлах нэрээр үнэ хүндээ өсгөж, "гуйлтын дагина" болдог. Энэ нь саяхныг болтол Хөгжлийн банкны зээл олголтын түгээмэл жишиг байв.

Тэгвэл эл хүнд сурталтай жишгийг хага дэвсэж, Хөгжлийн банкныхан зээлдэгчийнхээ оффис дээр очиж, гэрээг нь зуруулсан гэх хачин чигтэй кэйс хөшигний ард яригддаг. Эл зээлдэгч бол “Империал гоулд майнинг” ХХК-ийн "эзэн" Т.Мөнхбаяр юм.

Тухайн үед Т.Мөнхбаяр нь ахмадын тэтгэврийг тэглэж байсан "Салхит"-ын мөнгөний ордын зэмшигч “Эрдэнэс Силвер Ресурс”-ын  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Уг томилгоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар шууд хийгдсэн гэгддэг. Түүнтэй ихээхэн ойр харилцаатай байсан үе нь юм.

Т.Мөнхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Баянхонгорт ажиллах үеэр нь 400 гр алтан гулдмай бэлэглэн, ойртох гол нюансаа хийж байсан түүхтэй нэгэн юм.

Улмаар Баянхонгор аймаг дахь “Риогийн уурхай” /Хүүшийн ам/ нэртэй баян алтны газар бүхий, тодорхой ажиллагаагүй компанийнхаа нэр дээр Хөгжлийн банкнаас 16 тэрбумын зээл авсан байдаг.

Т.МӨНХБАЯР УУРХАЙДАА ТЕХНИК НЭМЭХЭЭР ЗЭЭЛ АВСАН Ч АЛТАА ИРГЭДЭЭР ОЛБОРЛУУЛСАН ТҮҮХ

“Империал гоулд майнинг” ХХК-ийн эзэмшил дэх лицензийг Баянхонгорын гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар "Риогийн уурхай" хэмээн ярьдаг. Нэгэн цагт Баянцагаан сумын голдуу иргэд очиж "бурзайдаг" цэг нь байв. Тиймдээ эл уурхай аймагтаа ихэд алдартай билээ.

Эднийх 2018 онд Хөгжлийн банкнаас "Алтны шороон ордыг ашиглах төсөл" боловсруулан зээл авахдаа уурхайд ашиглах техник худалдан авах, алт баяжуулах үйлдвэрт засвар хийх зориулалт тусгаж байжээ.

Гэвч бодит байдал дээр, Т.Мөнхбаяр, түүний найз М.Энхтайванбаатар нар:

Баянхонгорын гаралтай, алт худалдан авагч Д-г нутгийн иргэдийн дунд пирамид тогтолцоо үүсгэж, гар аргаар уурхайд баг болон нэвтрүүлэх, олсон орлогынхоо тодорхой хувийг өгүүлэх замаар олборлолт явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл,

Уурхайн гүнд техникээр малтлаг хийх ёстой хэсэгт гар аргаар иргэдээр алт олборлуулан, нэгдсэн байдлаар мөнгө босгох сүлжээний пирамид тогтолцоо хэрэгжүүлсэн байдаг.

Ийм байдлаар ажиллаж байсан алдарт Риогийн уурхайд 2019 онд хоёр удаа хүний амь эрсдэж, улмаар гар аргаар олборлож байсан иргэн Д-гийн багийг "тооцоо нийлэх" нэрээр гаргаснаар үндсэндээ уурхай хэсэг зогссон байдаг.

Энэ хугацаанд уурхай Хөгжлийн банкны зээлийн зориулалтаар авах байсан техникээ ашиглаагүй нь анхаарал татдаг.

Ийн явсаар ковидын хөл хориотой золгосон бөгөөд 2022 оны тавдугаар сар хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй явжээ.

УУРХАЙН ҮЛ ХӨДЛӨХИЙГ ЗАРЖ, ЗЭЭЛ ТӨЛӨХ НӨХЦӨЛИЙГ Т.МӨНХБАЯР ЗӨВШӨӨРЧЭЭ

Хөгжлийн банкны зээлийн асуудлаас үүдэж, 83 хүнийг яллагдагчаар татаад буй. Эл жагсаалт дотор Т.Мөнхбаярын нэр багтаагүй. Мөн уг зээлд нөлөөлсөн гэх албан тушаалтны нэр алга буй нь анхаарал татдаг.

АТГ-т уг зээлийн асуудал шалгагдахаар явсан хэдий ч хэрэг үүсгэх ноцтой шинжгүй гэж үзсэн бололтой. Сонирхуулахад, Т.Мөнхбаяр нэгэн үес Г.Баасан нартай хамт АТГ-ын Олон нийтийн зөвлөлд багтаж явсан.

Харин зээл төлөлтийнх нь тухайд,

2022 оны тавдугаар сараас хойш сард тутамд 1 тэрбум төгрөгийн төлөлт хийж буй сайн мэдээтэй байна. Нийт төлөлт 8.9 тэрбумд хүрсэн байгаа аж. Гэвчиг Хөгжлийн банкнаас авсан 16 тэрбумын зээлийн өнөөгийн үлдэгдэл 13 тэрбум байгаа аж.

Улмаар хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан, Хөгжлийн банкнаас “Империал гоулд майнинг” ХХК-ийн эзэмшил дэх Хүүшийн уурхайн зарим үл хөдлөх, техникүүдийг худалдан борлуулах саналыг Т.Мөнхбаяр нарт тавьж, зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.


Т.Мөнхбаярын талаарх манай редакцын өмнөх контент:

Т.Мөнхбаяр Чалкогийн өрийн загварыг "Салхит"-д үүсгэж, "Трафигура" баяжмалыг нь ҮНЭГҮЙ ачиж байна нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-23 08:19

Энэ аймаар хүнийг Эгүүр бичжээ. АТГ-д яллагдагчаар татагдаагүй нь сонин шүү �##�таар их баяжсан баянхонгорын женкогийн нохдын нэг дээ

Зочин
Зочин
2022-09-26 06:47
Reply to  Зочин

МАН ын өш өвөрлөсөн нохдууд дандаа нэг хүнлүү дайрч өөрсдийн бузар булайг нуухыг захи�##�гаар мөнгөөр бичдэг эл тодоор харагдаж байна.

Хариулт
Хариулт
2022-09-23 13:13
Reply to  Зочин

Зээлээ төлчихжээ.Тэгээд юу хэлэх гээд байгаа юм бэ.хошного �######� ухдаг МАНгар зангаа боль

Зочин
Зочин
2022-09-23 08:21

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд юугаа хийж иым хүн багтаадаг байна аа

Зочин
Зочин
2022-09-23 09:02

Нуугдм�##� өч төчнөөн хөрөнгө байгаа тэрийг нь илрүүлээч.

Зочин
Зочин
2022-09-23 09:02

Gereeg dyydah?

Зочин
Зочин
2022-09-23 09:05

Бүрэн эрх Луйварчин хулгайчидын хамга�##��##�т биш Буруу за�##�тыг Цуцлах цаг болсон

Зочин
Зочин
2022-09-23 09:05

Энэ луйварчдыг ер н устгав�##� яадаг юмбэ

Зочин
Зочин
2022-09-23 09:11

Эх орондоо ийм хайр найргүй хандаж байгаа хүмүүс яана даа,дураараа дургиж байгаа эдгээр хүмүүст хууль үйлчлэхгүй юу

Зочин
Зочин
2022-09-23 09:45

Луйварчидыг бүү өршөө

Зочин
Зочин
2022-09-23 09:45

Мөнхбаяр маш баян хүн шүү

Зочин
Зочин
2022-09-23 10:05

Зөв хэнээс ч айхгүйгээр мйм нүгэлтнүүд ил тод болгож асуудлыг хөндөх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-23 10:11

Bohir luiwarchid

Хариулт
Хариулт
2022-09-23 11:05

Зээлээ төлчихсөн юм бол ардаас нь гонгинож гунижах хэрэггүй шүү дээ. Б�##�ай юм.Хошного ухдаг МАН заншилаасаа с�##�аач ээ

Зочин
Зочин
2022-09-26 06:38
Reply to  Хариулт

13 тэбумыг төлөөгүй байгаа уншсанаа ойлгодоггүй м�##� вэ

Зочин
Зочин
2022-09-23 11:07

Эгүүр маш зөв. Иймэрхүү луйварчидыг маш ил тодоор зарладаг

Зочин
Зочин
2022-09-23 12:33

Л�##�рын Женког тойрч дандаа бүтэхгүй хулгайчид л байна шүү.

Zochin
Zochin
2022-09-23 17:58

Ter huuramch shathuun hj humuusiin mashin evdsen jononbayaraa shiitgeechee henii hun blod ard tumniig hohiroodog yum

Зочин
Зочин
2022-09-24 17:08

Баттулга гэгч хар новш чинь ямар гайтай хар амьсгаа бэ?Монголоор үнэхээр тоглож ханадаггүй новш юд.

Уншигч
Уншигч
2022-09-25 10:42

Женко гэдэг мафигаа дарж чаддаггүй хууль шүүхийн байгууллагын гай

Зочин
Зочин
2022-09-26 10:39

БҮХ МУУ МУУХАЙГИЙН АРД ЕРӨНХИЙЛӨГЧ ,ЕРӨНХИЙ САЙД АСАНГУУД БДАГ.ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ,ТОХУУРХААД ЯВЖ Л БНА,БҮХ ШҮҮГЧ ПРОКУРОРУУДЫН АМЫГ МӨНГӨӨР ТАГЛАСАН,ТЭД НЬ НӨГӨӨДҮҮЛЭЭСЭЭ ДУТАХГҮЙ БАЯЧУУД БОЛСОН.ЭЛБЭГДОРЖ,САЙХАНБИЛЭГИЙГ ХАР ХИЧНЭЭН Ч ИХ ХӨРӨНГӨТЭЙ ГЭЭЧ.АЧИТ ЭХ,АМЕРИК СУРГУУЛЬ,ЧУХАГ ХОТХОН УРСАЖ ӨГНӨӨ...РИО-С АВСНАА ХЭН НЭГНИЙ НЭРЭЭР ОФФШОР ДАНСАНД ХИЙЧЭЭД АМЕРИКТ ТАРВАЛЗААД,ДАВААНЫ ЦААНААС ХУЦ ГЭЭД ДОРОМЖЛООД СУУГАА НЬ АРГАГҮЙ ИХ МӨНГӨТЭЙГ НЬ БИДЭНД ХАРУУЛААД БГАА.АЛТАН БҮСТ БАГАБАНДИ КАНАДЫН УУРХАЙН КОМПАНИТАЙ НИЙЛЧЭЭД ЭХ ОРНОО ОХИНООРОО УХУУЛААД ТАМТАГГҮЙ БАЯЖААД СУУЖ БНА,ОЧИРБАТ МАШ ХОВОР МАШ ҮНЭТЭЙ ХЭНИЙ Ч ДИЙЛЖ АВАХГҮЙ ҮНЭТ ЧУЛУУНЫ БИЗНЕСИЙГ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ ХИЙЖ БНА.БАТТУЛГА ГЭЖ ШУНАЛЫН ТУЛАМ ,УЛСЫН ДАЙСАН .МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ЭНЭ ТЭНЭГ ХҮНЭЭС БОЛЖ УЛСАД ОРОХ ОРЛОГОО ХАЯЖ ЯДУУРЧ ЦӨХӨРЧ БГАА.МУУХАЙ ХҮМҮҮС ДУУСАХГҮЙ НЬ ЭЭ НАЙЗ НӨХӨД,ҮР ХҮҮХДИЙНХ НЬ АРМИ ОРООД ИРЛЭЭ.ЭДНЭЭС САЛАХ НЭГ ӨДӨР ИРЭХ БОЛТУГАЙ.

Холбоотой мэдээ

Back to top button