ЭДИЙН ЗАСАГ

“Prophecy Development” компани "Улаан-Овоо” ордын борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Development” компанийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Улаан-Овоо дулааны нүүрсний уурхайгаа Монгол компанид гурван жилийн хугацаанд түрээслүүлэх гэрээг өнгөрсөн онд байгуулсан юм.

Гэрээлэгч компани "Улаан-Овоо” уурхайгаас олборлож, тээвэрлэсэн нэг тонн нүүрс тутамд хоёр ам.долларыг “Prophecy Development” компанид өгөхөөр тохиролцсон бөгөөд эхний ээлжид 100 мянган ам.долларыг бэлнээр төлөх юм байна. Мөн нэг жилийн дараа 150 мянган ам.доллар, хоёр жилийн дараа 250 мянган ам.доллар төлөх үүрэг хүлээжээ.

"Улаан-Овоо” ордын нүүрс нь өндөр чанартай, дэд бүтцийн давуу талтай гэдгээрээ танигдаж байна. Бид 2019 онд Монгол, ОХУ мөн БНХАУ-ын боломжит зах зээлд төмөр замаар тээвэрлэж, борлуулалтаа нэмэгдүүлнэ гэж тооцоолж байгаа” гэж Гүйцэтгэх захирал Жон Ли онцолсон байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button