Нийгэм мэдээ

Х.Болорчулуун: Отор хийж буй иргэд очсон газраа хоноцын сэтгэлээр хандаж байна

Өнөөдөр /2022.11.22/ УОК өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: "Хавар хүртэл гаднаас импортын мод оруулах асуудал хаалттай гэдгийг хэлсэн. Бор шар гэлгүй өөрсдийн улаан буудайгаар гурил хийх нь зүйтэй. Ийм учраас импортын улаан буудайгаар газар тариаланчдаа цохилтод оруулахгүй гэдэг асуудлыг үйлдвэрлэгчдэд хүргүүлсэн.

Малын тоо толгойн хувьд хуучин социализмын үед 30 сая матай байсан бол одоо төлтэйгөө нийлээд 90 сая малтай болж байна. Хонин толгойд шилжүүлбэл 120 сая толгой мал. Энэ бол үнхээр бэлчээрийг доройтуулж туурайн зудны нөхцөл байдлыг бий болгож байна. Ялангуяа зун бороо бага орох үзэгдэл манай улсад түгээмэл боллоо. Манай улсын баруун урд зүгийн аймгууд нэлээн гандуу болсон. Ийм учраас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс яамнаас отрын аймаг дундын бүсийн найман цэгт отор нүүдэл хийх хуваарийг гаргаж байна. Мөн малчид дураараа отор нүүдэл хийх, очсон газар нутагтаа хоноцын сэтгэлээр хандах тохиолдол гарч байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-11-22 17:43

Хүний юм, үнэгүй юм хоёрт нугасгүй, дээр нь шантаажаар гаршчихсан м�##�чин нэртэй оркууд шүү дээ, мөддөө засрахгүй, 50 жил энүүхэнд.

Зочин
Зочин
2022-11-22 20:38

ЭНЭ БОЛОРЧУЛУУН ӨӨРӨӨ ДОРНОТОД ГУРИЛ ТЭЭРЭМДЭЖ ЗАРДАГ НӨХӨР БАЙСАН. ИМПОРТООР МОД ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН ҮГ ЧИНЬ ОЙЛГОГДСОНГҮЙ МОДООР ГУРИЛ ХИЙДЭГ БОЛЦОН УУ? ЭНЭ ИХ ҮГ ҮСГИЙН АЛДААГ ХЯНАДАГ ХУЛГАЙЧ АЛГА УУ?

Холбоотой мэдээ

Back to top button