Нийгэм мэдээ

БОАЖЯ: Самар бэлтгэхдээ ойн тухай хууль зөрчсөн 21 компанид хариуцлага тооцно

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар “Хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажил” нэгдсэн удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл болон Архангай, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, норм, стандарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал, 2022 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хяналт, шалгалтын ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд газар дээр нь зохион байгуулсан.

Дээрх сумдад үйл ажиллагаа явуулсан дараах аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуш модны самар бэлтгэж ашиглахдаа нөөцийн хэмжээг тогтоолгож, бэлтгэх газрыг хүлээн аваагүй, нөөцийг бэлтгэх ажилчидтай улирлын болон түр ажиллах журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуш модны самар бэлтгэх иргэдээ байгаль хамгаалагчид бүртгүүлж ойд оруулаагүй, хуш модны самар түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологи хэрэглээгүйн улмаас хуш модыг гэмтээж байгаль орчинд хохирол учруулсан, самар түүж бэлтгэсэн талбайгаа актаар хүлээлгэн өгөөгүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд дараах нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын “Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах” ойн мэргэжлийн байгууллагын тусгай эрхийг хүчингүй болгох тухай захиргааны шийдвэр гарах гэж байгаатай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтаа бичгийн хэлбэрээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагаас өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

Тайлбар, нотлох баримтыг бичгээр болон цахимаар [email protected] мэйл хаягаар ирүүлж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2022 10:57

ЭНЭ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС ХИЧНЭЭН ТӨГРӨГ АВСАН Ч САМАРЧИД НЭРТЭЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙН УЧРУУЛСАН ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨГДӨХГҮЙ БӨӨР ЛҮҮГЭЭ НҮДҮҮЛЖ ХОЛТОС НЬ ХАЛЦАРСАН ХУШ МОДОНД ДАРАА ЖИЛ НЬ САМАР УРГАДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДДЭГҮЙ МАЛНУУДТАЙ ЮУГАА ЯРИХИЙН БЫСДА ГЭЖ ЕР НЬ САМАР ТҮҮЖ ЭХ ОРНОО ЦӨЛМӨЖ СҮЙТГЭЭД ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД АРВАН ТӨГРӨГ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ Ч АЛГА БАЙНА. ХУУЛИАРАА БҮРМӨСӨН ХОРЬ САМАР ТҮҮСЭН БОЛГОНОО ЦААЗЛААД ЭХЛЭЕЭЭ БЫСДАНУУДАА ЭХ ОРНЫ ЦӨӨХӨН ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ОЙ МОД ДУУСАЖ САМОЛИ ШИГ ХӨСРИЙ ЦАРАЙЛАН ХОЦРОХ БАЯРТ МӨЧӨӨ ХҮЛЭЭХИЙМУУ АЛНУУДАА

Самар
Самар
11 сар 23, 2022 17:03

Самарт явсан 100 хүнээс 10 "" нүд аньдаг" гэж төрийн сайд айлдсан үнэн юм уу

Самар
Самар
11 сар 23, 2022 17:06

Самарт явсан 100 хүнээс 80 нь " нүд аньдаг " гэсэн юм гэнэээ
Эгч нь чих хатуу учир буруу дуулжээ
Ээ бурхан минь самарт явмааргүй лүд байна даа

Холбоотой мэдээ

Back to top button