Нийгэм мэдээ

Шуурхай: Дархан-Уул аймагт ШТС-ын агуулах дэлбэрч нэг хүн нас барж, хоёр хүн олдохгүй байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бид энэ асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалаас тодруулахад: "Бид газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан буюу албан бус мэдээллээр ээлж солилцох үеэр гурван хүн байсан. Хоёр нь одоогоор олдоогүй. Харин нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барчих шиг боллоо. Агуулах дэлбэрч их хэмжээний гал авалцсан учир унтраахад асуудал үүсэж байгаа тул Сэлэнгэ аймгийн ОБЕГ-тай хамтарч байна. Албан мэдээллийг тодорхой болсны дараа өгнө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 10:56

Яанаа бурхан минь гэж тэр хоёр нь ядахнаа амьд олдоосой

Зочин
Зочин
2022-12-01 10:58

Ayulgui baidlaaa sain hangasan bsn uu

Зочин
Зочин
2022-12-01 11:09

Ямар аймаар юм бэ нөгөө 2 нь гайгүй олдоосой бурхан минь

Зочин
Зочин
2022-12-01 11:09

Өө яанаа ямар харамс�##�тай юм бэ.

Зочин
Зочин
2022-12-01 11:09

Ийм учраас л хотын төвөөс гаргах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-01 11:10

urhan mini hotod shilee darsan olon kolonk bdg shu aimaar yum bnda

Зочин
Зочин
2022-12-01 11:11

Ee burhan mini oldoosoidooo

Зочин
Зочин
2022-12-01 11:16

Эвий дээ. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Цаг цөвүүн болно гэдэг ямар ч хэцүү юм бэ дээ. Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
2022-12-01 11:28

Hot duuren klonk ???

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-12-01 12:08

Ард түмнийг дэндүү их шулхаар бурхан шийтгэж бна даа ард түмэнг басаж болохгүй шүү үнээ буулга

Зочин
Зочин
2022-12-01 13:51

Нэг УИХ-ын гтшүүний л бизнес байгаа даа. Аюулгүй байдлын чиглэлээр ш�##�г�##�т хийгээч

Зочин
Зочин
2022-12-01 14:15

МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА. ГОЛ НЬ ХҮНИЙ АМЬ???? БУРХАН МИНЬ БҮГДИЙГ ӨРШӨӨЖ ХАЙРЛА

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button