Нийгэм мэдээ

Дархан-Уул: Гал бүрэн унтраагүй, хоёр хүн олдохгүй хэвээр байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар одоог хүртэл хүч нэмэгдүүлэн ажилласаар байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Бид нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл эдгээр иргэдийн амьд үлдсэн байх найдвар маш бага буюу одоо ч олоогүй хэвээр байгаа юм байна. Мөн галыг хоёрхон аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй болсон тул Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотуудаас техник болон гал унтраах багийнхан тус аймаг руу хөдөлжээ.

Мөн гал айл өрх рүү халдах магадлал бага төвөөс зайдуу учир иргэдийг тайван байхыг аймгийн удирдлагууд зөвлөж байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлээл өгөх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button