Нийгэм мэдээ

Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй Б.Түмэн хүү өнөөдөр эх орондоо ирнэ

Бямбацэрэн овогтой Түмэнхүү 2019 оноос эхлэж өвдсөн бөгөөд онош нь тодорхойгүй ЭХЭМҮТ-ийн зүрхний холбогч эдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Үүнээс хоёр жилийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сард үе мөчний "Юра" гэх өвчтэй болох нь тогтоогдсон байна. Түүний эмчилгээний зардлыг 250 сая төгрөг байхаар анх тооцоо гарсан бөгөөд Солонгос улсад 100% эмчлэх боломжтой гэсэн хариуг авч нийт эмчилгээний зардлын 60% буюу 140 сая төгрөгийг бүрдүүлж энэ оны зургаадугаар сарын 27-нд аавынхаа хамт тус улсын Мёнжи эмнэлгийг зорисон юм.

Гэвч дээрх хугацаанд дааврын буюу гормоны эм их хэмжээгээр уусан бөгөөд өвчин намдаах эм хэрэглэж байсан нь үйлчлэхээ больж химийн тариаг гурван жилийн хугацаанд завсаргүй хийлгэсэн байна. Энэ нь хүүгийн зүрх болон хараанд хүчтэй нөлөөлж эмчлэгдэх хугацаа нь уртсаж түүний эмчилгээний зардал 658 сая төгрөг болон нэмэгдсэн тул ард түмнээсээ хандив хүсээд байсан юм.

Түүний ээж хүүгийнхээ эмчилгээнд зориулж "Одонт банш" нэртэй бууз хийж хүргэлтээр борлуулж байгаа бөгөөд зургаан сарын хугацаанд 25 сая төгрөгийн үнэтэй тариа хийлгэх шаардлагатай байгаа аж. Б.Түмэнхүүгийн эмчилгээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Ээжийнх нь хэлж буйгаар он гаргаад буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр буцаад явах аж.

Түүний хандивын данс: 5075657485 ээж Болортуяа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button