Нийгэм мэдээ

ЦЕГ: Жагсаалын үед хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлээрэй

Цагдаагийн ерөнхий газраас төв талбайн жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Сэрэмжлүүлэг мэдэгдэлд "Төв талбай дээр болж буй жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, мөн өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй." гэв.

Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтуудыг сануулав.

“Жагсаал, цуглаан болон өлсгөлөн”, 8.З дахь хэсэгт “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.” гэж заасны дагуу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох ба жагсаал, цуглаан зохион байгуулсан, оролцсон иргэн, хуулийн этгээдүүдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцохыг анхааруулъя.

Эх сурвалж: ЦЕГ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button