Нийгэм мэдээ

Хурдан тэмээ шалгаруулах улсын уралдаан болно

Монгол улсын хурдан тэмээ шалгаруулах уралдаан, тэмээчдийн зөвлөгөөн энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно.

Өмнөговь аймаг нь дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг билээ.

Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар ирсэн юм.

1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр аялал жуулчлалын томоохон эвент болж чаджээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button