Д.Монголхүүгийн эгч Д.Эрдэнэсувд: Миний дүү буруугүй, сонгуулиас өмнө хорих шаардлага л байж

Иргэн Д.Монголхүү зургаан цагдааг зодсон гэх хэргээр нэг жил буюу 12 сарын турш зорчих эрхээ хязгаарлуулсан. Ингэхдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ялыг оноож, цахим гав зүүлгэсэн байдаг. Гэвч түүнийг журам зөрчсөн хэмээн үзэж, үлдсэн зургаан сар 8 хоногийн хугацааг хорих ял болгож өөрчилсөн. Шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өмгөөлөгч Б.Баяраа, эгч Д.Эрдэнэсувд нар мэдээлэл хийлээ.
-Өмгөөлөгч Б.Баяраа: Хаана хазгай гишгэх нь гээд шиншлээд явж байсан-
“Д.Монголхүүг тэнэсэн мэтээр үзэж, хуурамч мэдээлэл хуулийн байгууллагаас тараасан. Эмнэлэг ороод эргэж гэртээ очих нь чухал байхаас аль замаар явах нь сонин биш. Тэр ГССҮТ-өөс цаг хугацааны хувьд давчуу явна гээд учир байдлаа хэлээд үйлчилгээ аваад явсан байдаг. Гэтэл хаана, хэзээ хазгай гишгэх нь үү гээд шиншлээд явж байсан. Сая шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нотлох баримтаа хуурамчаар гаргаж, эмнэлэгт очоогүй гэдэг баримт бүрдүүлсэн. Үүнийг нь хэлээд хүсэлт тавихаар ойлгож байгаа юмшиг хэрнээ хүсэлт хангаагүй. Д.Монголхүү гадагшаа нэг ч удаа гараагүй байж байгаад нуруу нь өвдөөд ганцхан удаа эмнэлэг явсан нь энэ. Бас давтан зөрчил гарсан гэдэг нь маш хямдхан цахим бугуйвч хоногтоо дөрвөн удаа цэнэглэдэг. Цэнэгээ дээд тал нь зургаан цаг барьдаг. 4-5 цаг болоод цэнэглэх ёстой байтал нэг өдөр гэнэдээд цэнэг нь дуусчихсан. Хянаж байсан нөхдүүд энэ үеэр ирэхэд гэртээ байсан. Өөрөөр хэлбэл тэр ялаа зохих ёсоор эдэлж байсан. Гэтэл үүнийг зөрчил гэж үзсэн. Бид давж заалдах гомдол гаргана. Насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, хагалгаа сэдэрсэн, нурууны өвчтэй хүн".
-Эгч Д.Эрдэнэтуяа: Ээж, эгч, гэр бүл нь хамт хоригдож байна-
Бид нар Монголоог гэмтлийн эмнэлэг дээр очсон гэдгийг нотлууллаа. Хуучин шарх учраас ЯТТ-аар биш амбулториор үзүүлсэн. Тэр өдөр гэрээсээ гарч прокурор очиж зөвшөөрлөө аваад ирэхэд амбултори хаасан байсан. Тэгээд 24 цагийн зөвшөөрөлтэй учраас маргааш нь үзүүлсэн. Тэгэхэд л эмнэлэгт очоогүй гэж үзсэн. ЯТТ үзээгүй учраас бүртгэл хийгээгүй. Амбулторийн эмч үзсэн ч өөр дээр нь хяналтгүй учраас бүртгээгүй гэдгээ дараа нь хэлээд үзүүлсэн гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл шүүхийнхэн эмч нартай уулзаагүй байж эмнэлгээр үйлчлүүлээгүй гэсэн хуурамч баримт бүрдүүлсэн. Бид нар хэдэн өдөр эмч нарыг хайж учир байдлаа хэлээд бичиг хийлгүүлж аваад ирэхэд авч хэлэлцээгүй. Бүхэл бүтэн нэг хүний амьдралыг ингэж золионд гаргаж байна. Ээж, эгч нь гэр бүл нь хамт хоригдож байна. Зүгээр л сонгуулиас өмнө Монголоог хорих шаардлага л байгаа байхгүй юу.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий унгас алдаад бай .Буруугүй хүн шүүхээс ял авдаг юм уу.
Ийм амьтны эгч гэхээр бас л нэг балайрсан хэт ардчилагч байж таараа. Шоронд биш гэрт нь байлгахаар бөгс нь загатнаж гарч давхиад тавьтаргүйтээд байхаар тэгээд хорьж л таараа ш дээ
Битгий хуц
Hereg hiihees n emne duugee hamgaal za hiisen hoinon hen durtain shuuhed neleedgui ym mangaruudaa
SOLIOTOI HUURIIG "" SHOROND"" NI HATAA. TERNIJ ""UHEH SEHEH MONGOLCHUUDAD YAMAR CH HAMAAGUI.
Монголхүүгийн ээж Хандсүрэн гэх хүн 90 оны үймээн самууны үед АН -ынхантай нийлж төрийн эргэлт хийхэд оролцсон гээд АН -аас нилээд бялуу хүртсэн гэж ярьдаг юм билээ. Хүү нь бас эхийгээ дуурайсан төрийн хутгуур байж таарна.
Арчаагүй новшийг хорь
Mongolhyy bol Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tushaalaar ajilladag bool g###g...
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna