Нийгэм мэдээ

Н.Даваа: Элон Маскийн зөвшөөрлийг албажуулснаар “Тесла”-гийн логог ашиглаж, $500 тэрбумын хөрөнгө татна

“Анод”  банкны үүсгэн байгуулагч гэдгээрээ олны танил Н.Даваа эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлдэг. Түүний технологи бүхий цэнэг хуримтлуурын тухайд 40 тонны контейнер нь 5.7 МВт-ын хүчин чадалтай. Харин “Тесла”-гийнх 2.2-2.5 МВт. Мөртлөө хоёр дахин хямд өртөгтэй учраас энэ технологий нь 2015 онд Элон Маск өөрөө сонирхож буйгаа мэдэгдэж байсан гэдэг. Мөн Японы “Мацушито” компаниас ч хамтран ажиллах санал тавьсан гэж Н.Даваа ярьдаг.

Харин сүүлийн үед Н.Даваа эл технологидоо суурилж, дэлхийн зах зээл дээр IPO гарган 500 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэх боллоо. Нэр нь “Архимед” бөгөөд, “Тесла”-гийн логог доош нь харуулсан мэт логотой байна гэжээ. Энэ тухайд ч Элон Маск зөвшөөрч байсан гэдэг.

Мөн иргэд үүнд нь тусалж, Н.Даваад хандив цуглуулсан бөгөөд энэ нь олон жил гацааж байсан “түгжээ”-нээс гаргалаа хэмээн тэрбээр лайв хийх үеэрээ ярьсан юм.

Энэ тухай асуудлаар Н.Даваагаас товч тодруулга авлаа.

-Хандиваар цугларсан мөнгийг чухам юунд зарцуулснаар та “түгжээ”-нээс гарлаа гэж тодотгосон бэ. Хэдэн төгрөг цуглав?

-Манай технологийн патент зөвхөн Монгол Улсынхаа Оюуны өмчийн газар бүртгэлтэй. Харин дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд Дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр аль ч улсын оюуны өмчийн газар манай патентыг хамгаалах үүргийг автоматаар хүлээдэг. Бид одоо “Архимед” компаниа 500 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах гэж байна. Үүний тулд патентаа дэлхийд зөвшөөрүүлэх ёстой. Энэ хүрээнд хандив цугларсан.

Хандиваар 250 сая төгрөг цугласан. Дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлэхэд 25 мянган ам.доллар шаардлагатай. Харин хамгаалуулахад 250 мянган ам.доллар. Үүнд шаардагдах эхлэл хөрөнгийг бид хандиваар цуглуулж чадлаа. Хандивыг ихэвчлэн элэгний өвчэй, цус харвасан зэрэг хүмүүс өгсөн. Тиймд компани хөрөнгө татаад ирсний дараа тэдэнд өгсөн хандивыг нь буцааж өгөхөөр шийдсэн. Мөн Монголын Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар, тэдэнд тус бүрд нь хаалттай байдлаар тодорхой хувьцаа хуваарилна.

Ер нь бидэнд хоёр арга зам байсан. Эхнийх нь шууд Японы “Мацушито” компанид хандах. Тэд манай патентыг нэг өдрийн дотор л өөрсдөө бүртгүүлчихнэ. Гэвч бид тэдний л утсан хүүхэлдэй болно. Хоёр дахь нь бид өөрсдөө хөрөнгө босгоод, Дэлхийн оюуны өмчийн газар хандах. Хандиваар эхлэл хөрөнгө боссон тул үүнийг хөөцөлдөх боломжтой болсон гэсэн үг.

-“Архимед” компанийн логог “Тесла”-гийн логог доош нь харуулсан мэтээр загварчилна, энэ нь хүчтэй маркетинг болно гэсэн. Элон Маск өөрөө үүнийг зөвшөөрсөн гэсэн. Сүүлд “Тесла” талтай холбогдсон уу. “Архимед”-ээс “Тесла” хувьцаа эзэмших, хамтран ажиллах тохироо хийснийг энэ лого илэрхийлж байгаа юу?

-Элон Маск 2015 оны үед манай технологитой танилцаад, логогоо ийн ашиглуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ аман байдлаар. Харин компанийн засаглалын хувьд хамтарч ажиллахгүй, энэ технологийн зах зээлд ийн зэрэгцэн ажиллацгаая гэдэг ойлголцлыг тэр үед хийсэн гэсэн үг.

Харин одоо Элон Маскаас албан ёсоор логог нь тийн ашиглах зөвшөөрлийг бичгээр авах ёстой. Тийм ажлыг хөөцөлдөж байна. Тэгэхгүй бол, өмнө нь аман байдлаар ойлголцсон учраас “Тесла” шүүхэд хандвал бид унах эрсдэлтэй. Иймд бичгэн зөвшөөрөл автлаа тэр логог ашиглахгүй.

Сүүлийн хугацаанд Элон Масктай холбоо бариагүй байгаа.

-Хэзээ Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах вэ. Патентын асуудал шийдэгдсэний дараа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO зарлана биз дээ?

-Монголын Хөрөнгийн бирж дээр ирэх долоо хоногт хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ хаалттай хувьцаа. Манай группийн дор хэд хэдэн компани байдаг. Үүндээ суурилна, үүнээсээ хаалттай хувьцаа гаргана. Харин олон улсын бирж дээр гарах асуудлыг энэ жилдээ багтаахаар л ажиллана. Бид яаравчилж буй учраас аль алийг нь зэрэг хийнэ. 500 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байгуулна хэмээж буй нь том зориг, төсөөлөл. Гэхдээ боломжгүй биш.

-Одоогийн групп компанийн хувьцаандаа суурилна гэхээр шинээр “Архимед” гэж компани байгуулахгүй гэсэн үг үү?

-Одоогийн үйл ажиллагаандаа суурилж, өргөжүүлнэ. “Архимед” бол брэнд нэр.

-“Анод” банкны асуудлаар тан дээр хилийн хориг, өр байдаг. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Хэвээр байгаа. Энэ жаахан асуудал дагуулна л даа.

-Харин тэгмээр юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Анод” дээр болсон асуудлыг нэхэн шалгана гэж ил мэдэгдсэн шүү дээ. Хуулийн байгууллага дээр өдгөө процесс өрнөж байна уу?

-ЭЦА-наас шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дээр миний яриад байгаа үнэн болж таарсан учир тэр. Гэхдээ хэрэгсэхгүй болгосон нь ч сайн биз, ийм завгүй байхад байн байн цагдаад дуудагдаж мэдүүлэг өгөх төвөгтэй. Гэхдээ өмнө нь танайд ярилцлага өгөхдөө хэлж байсан, хэрэв би “Анод” дээр болсон асуудлаар Арбитрын шүүхэд хандвал манай Засгийн газар 300 сая ам.долларын өрөнд унана. Би цагаадахаасаа илүү ЗГ хүнд байдалд орно, тэгээд ханддаггүй. Гэхдээ харзнаж байна. Японы хуулийн фирмд хандчихсан байгаа. Процесс үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Давагийн толгой ажилласаар Баярын толгой архидсаар

8989
8989

Хүндэлж явдаг хүн маань.
Засаг төр нь дэмжидэггүй юм бол ард түмэн дэмжинэ ээ.

Зочин
Зочин

Олон жил үлгэр ярисан хүн дэ.хэвээрээ л бна.юүн ч инээдтэй юм

Зочид
Зочид

Эдний компанийн халаалтын системийг олон цэцэрлэг, сургууль тавьсан . Уурын зуухны эзэд л эсэргүүцэнд байгаа шүү

Erkhemee
Erkhemee

hooson tolgoitoi ard tumeniig ene metiin luiwarchid hulxidaj baraxgui yum. Bi tsaxilgaanii engineer hun shu bitgii iim teneg yum yari l daa. yarixaasa ichix heregtei.

Raa
Raa
Reply to  Erkhemee

Electric Engineering baila geed yahav de. Ydaj shineer neg zohion bvteej chadah boluu. Chadahgui bol chimeegui baina uu!!!

Зочин
Зочин

Хаха. Сайхан шаах юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэж далд ор

Зочин
Зочин

Чадах л хүн дээ монголын төр юм хийе гэсэн хүнд халгайтай байдаг нь харамсалтай

Мөнхцэцэг С
Мөнхцэцэг С

Чи чаднаа итгэж байнаа

Зочин
Зочин

Энэ банкны эзэн байсан хүн инженерийн ажил хийлээ юу. Ард түмний толгойг эргүүлэх хүмүүс их болж дээ.

????Алтка
????Алтка

Монголо эрхэмд амжилт хүсье. Үлгэр дуурайлал болгож явдаг учраас хичээгээрэй амжилт ????

Уншигч
Уншигч

Өнгөц харахад шизотой ч гэмээр хүмүүс л шинийг бүтээж шинийг эрэлхийлж, бүтээлдээ хамаг амь амьдралаа зориулсан байдаг юм. Үр шимийг нь үр хойчис нь л хүртдэг.

Зочин
Зочин

Үүн 500 тэрбум бээ, банкаа аятайхан авж явж чадаагүй байж, энэ анодыхан мэдрэл мууджээ. Баримжаагүй шаах юм...

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Тэр үеийн цагдаагийнхан Анод банкийг дээрэмдэж дампууруулсан шүү.

Зочин
Зочин

Даваа минь ахиад асуудал оров доо!? Ингээд л эхлэхээрээ бурууддаг шүү!!!

Зочин
Зочин

ГАЛЗУУРЧЭЭ

Иргэн( хийж чаддаг хүнээ дэмж)
Иргэн( хийж чаддаг хүнээ дэмж)

Даваа чаднаа. Давааг дэмжээрэй хүмүүс ээ. Засаг төр бас дэмжихгүй байхаар удахаас яахав! утаанаас салцгаая.

Энхээ
Энхээ

Гайхалтай Монгол хүний суу ухааныг биширмүү

Зочин
Зочин

Луйвар

Зочин
Зочин

Ene bol luivar shu mergejiliin hunii zugees helehed

Гэрэл
Гэрэл

Хаврын юм хөдөлдөг бхаа эсвэл шаралхаад бдаг уу

Сартуул ван
Сартуул ван

Энэ ярилцлагаас бол энэ хүн худал ярисан хэвээрээл байгаам бишүү..Архимед компани дэлхийд хувьцаа гаргана гэж хуцаад дараахан нь Архимед гэж компани байгуулахгүй ..Архимед зөвхөн брэндийн нэрч гэх шиг..250 сая төгрөгийг дандаа хавдартай , өвчтэй хүмүүс өгсөн гэх шиг..залиангийнхны л амнаас ийм үг гардаг даа..

Зочин
Зочин

Ulaan luivariin zamdaa orjee,

Зочин
Зочин

Өчнөөн хүн хохироож банк дампууруулсан шорон гар бас ямар залилан хийх гэж худлаа шаагаад явнааа....пизда

Бямбасүрэн
Бямбасүрэн

Дэмжиж байнаа. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай

Зочин
Зочин

Нэг хэсэг Чингэс хааны онгоныг олсон,яг мөн,одоогоор нууц энэ тэр гээд яваад байлуу. Тэр нь яасан бэ Даваа ?

Зочин
Зочин

Монголчуудыг маанагтуулж ханахгүй новш юм аа. Баахан ядарсан хүмүүсээс мөнгө авчихаж, одоо тэрийгээ хандив гэж солиорч байна. Хувьцаа гэж зарсан уг нь. Юун Элон Маск вэ, ийм үлгэрт одоо болтол итгээд энэ новшийн сэтгүүлчид нь ч гэсэн давхар сурталчлаад байх юм.

Ган
Ган

Нэгэнт луйварчин болоод төрсөн бол хэзээ ч засардгүй ажээ.

ШОРОНД ОЛОН ЖИЛ ЗАЛИЛАН ХИЙСЭН ХЭРГЭЭР ШИЙТГЭГДСЭН
ШОРОНД ОЛОН ЖИЛ ЗАЛИЛАН ХИЙСЭН ХЭРГЭЭР ШИЙТГЭГДСЭН

ЭНЭ ГЭМТ ЭТГЭЭД БҮР ЭЛОН МАСКИЙН НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙЖ БГА ЮМ БНА. МАНАЙ ОРКУУД ДАХИАД МАЛЛУУЛЖЭЭ.

Зочин
Зочин

Unen umu? Elon musk batalgajulbal itgii

Зочин
Зочин

Анод банк яагаад дампуурсны тэр үеийн банкны салбар ажиллаж байсан хүн бүр мэднэ. Анодын зээлдэгч нарт зээл олгохоос банкнууд татгалздаг байсан, учир нь ямар ч төлөх боломжгүй, барьцаагүй худлаа гарууд байдаг байсан. Анодын хадгаламж эзэмшигчид аймаар ядаргаатай, дандаа хэрээс хэтэрсэн өндөр хүү нэхэж авилга санал болгодог байсан. Ажилтнууд нь үнэн чадваргүй, дандаа луйврын хандлагатай наасан. Тэгээд л жам ёсоороо дампуурсан. Өөр яагаа ч гүй.

Зочин
Зочин

Гол нь, энэхүү гайхалтай бүтээлийн ашиг тусыг монголчууд бид хүртэх ёстой,өөрөө ч ийм бодолтой байгаад баяртай байна. Амжилт хүсэе!

Цэцэг
Цэцэг

Зальхай луйварчин шоронд ороод бүр мэргэжлийн болоод гараад ирж дээ, койн шиг баахан мөнгөө алдаад уйлалдаж орлилдоод үлдэх вий дээ хууртаж ханадаггүй мөнгө ашигт дуртай монголчууд минь!

Зочин
Зочин

Амжилтын дээдийг хүсье

Дэмжигч
Дэмжигч

Даравч далдайж Булавч бултайна гэж л энэ дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж л үүнийг хэлэх байхаа.

Зочин
Зочин

Үнэн хэзээд ялдаг гэдгийг аргагүйл харлаа.Даваа шиг хийх бүтээх сэтгэлтэй хүмүүсээ төр бодлогоор
Хөгжилын банк мэт нь эдийн засгаар дэмжээд... Эрдэмтэн судлаачидын бүтээлийг амьдралд хэрэгжүүлдэг...байсан бол аль эрт гаднаас эрчим хүч авах биш...ӨГДӨГ болох байсанг хожимч гэсэн бүтээх гэж үндэслэл суурийг хуулийн дагуу дэлхийд хүлээн зөвшөөрүүлж цаашид ажиллах баталгаатай болгож...Ажиллах явцад төр бизнестэй хутгалдаж булааж дампууруулдаг тогтогцоог үндсээр нь засах гэж тэмцэж буйн бусад бизнес хийхчид ЖДҮ чид хувиариа ажиллагсадад маш том итгэл өгч буйн хамгийн чухал сэтгэлийн тэнхээ хайрласан мэдээ байна.Амжилт хүсч баяр хүргэж бахархаж байна.

Зочин
Зочин

Өөр лого гаргаж болдоггүй юм уу ????

Зочин
Зочин

Балай луйварчин псда, энд тэнд бүлтэрч явна... Ямарч боловсролгүй цэргийн псда

Зочин
Зочин

Энэ хүний мэдрэл муудсан уу, эсхүл луйварчин болохоор шийдсэн үү..ккк

Ххх
Ххх

Энд магтаад бодит бдлыг хэлсэн хүнийг хараагаад бга хүмүүс удахгүй Давааг хараагаал явна хаашаа ч хийсэх хамхуулнууд

Одхүү
Одхүү

Дэмжиж байна амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button