НИЙГЭМНийгэм мэдээНүүрсний хулгайУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Прокуророос Б.Ганхуягийг цагдан хорих хүсэлт илгээснийг хэлэлцэж байна

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг таван сар цагдан хорьсны эцэст энэ сарын 5-ны өдөр сулласан билээ. Прокуророос түүний суллагдах хугацаатай холбогдуулан өнгөрөгч баасан гарагт дахин 30 хоног цагдах хорих хүсэлтийг шүүхэд өгсөн байна.

Шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор Б.Ганхуягийг сулласан аж.

Тэгвэл прокуророос шүүхэд гомдол ирүүлсэн ба гомдлын хурлыг өнөөдөр 15.00 цагаас эхлүүлжээ. Хэрэв шүүх прокурорын гомдлыг хүлээн авбал Б.Ганхуягийг дахин цагдан хорих юм.

Эргэн сануулахад, нүүрсний хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд түүнийг цагдан хорьсон билээ. Тэрбээр таван сар хоригдсоны эцэст суллагдаж, гурав хонож байгаа юм. Ташрамд дурдахад, түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button