Улс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан сайд популист алхамдаа "бүдэрч", олон нийтийн хүлээлтийг унагаж байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын "давхар дээл"-тэй, хамаг л "гал"-ыг үүрэгч цөөн сайдын нэгээр нэрлэгдэж байсан Л.Энх-Амгалан хүлээн зөвшөөрч боломгүй алдаа хийж эхэллээ.

Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн санд холбогдох мэдээлэл ил болж, үүнийг дагаад олон нийтийн шүүмжлэл газар авч байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан, дээрх мэдээллийг нээлттэй болгох тушаал гаргаснаараа Л.Энх-Амгалан сайд танхимаа манлайлж чадсан.

Гэвч үүнийг дагаад өөрийнх нь эхнэр БЗС-гаас зээл аваад төлөөгүй гэх мэт, субъектив шинжтэй асуудлууд хөвөрлөө.

Мөн өмнө нь БШУЯ-нд энэ асуудлыг хариуцан ажиллаж байсан О.Сийлэгмаа шүгэл үлээгчийн тодотгол хүлээв. Зэрэгцээд, улс төрийн хамаарал бүхий эрхмүүд, тэдний хүүхдүүд БЗС-гаас зээл авсан нь, төлөөгүй нь, чөлөөлүүлсэн нь ил болсоор, томоохон хүрээний асуудал босож ирэв.

Энэ хугацааны ард БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийлээ.

Ингэхдээ хэд хэдэн популист үг хэлэв.

Нэгт: Эхнэрийнхээ зээлийг "Zarig.mn" сайтын Н.Өнөрцэцэг сэтгүүлч төл гэсэн учраас төлсөн гэв.

Хоёрт: Гадаадад суралцаж байгаа оюутнууд амиа хорлоход хүрсэн гэж "айлгав". Мөн жил гаруйн өмнө Польшид суралцаж байгаад амиа егүүтгэсэн, БЗС-тай огт холбоогүй кэйсийг энэ хүрээнд дурдав.

Гуравт: О.Сийлэгмааг ажилд нь эргүүлж авахаар урьсан, уулзаж уучлалт гуйсан гэв.

Гурав дахь нь яагаад популист алхам бэ гэвэл, аливаа асуудал хууль журам, зарчмаараа явах ёстой. О.Сийлэгмаа өдгөө ардын баатар болоод байгаа нь үнэн. Тэр хөшигний ард байсан асуудлыг ил тод, нээлттэй, зоригтой дэлгэн тавьж буй шүгэл үлээгч гэдэг нь ч үнэн.

Гэвч төрийн алба хашиж байхдаа зөрчил гаргаж, ажлаасаа халагдсан нь, албаны мэдээллийг зөвшөөрөлгүй хуулж авсан нь ч бас үнэн юм. Тэр эдгээр агуулгаар өдгөө шүүхийн маргаантай яваа.

БШУЯ дотор О.Сийлэгмааг тус албан тушаалыг хашиж байхдаа, өөрөө ч зээл олгох кэйсүүд дээр тодорхой эрх ашиг, нөлөөлөлтэй ажиллаж байсан тухай яриа хөвөрдгийг энд аливаа асуудлыг хэрсүү харах шаардлагатайн учир бичив.

О.Сийлэгмаа алдаа гаргаад ажлаас чөлөөлөгдсөн бол чөлөөлөгдсөн. Харин ардын баатар болоод, нийтэд эерэг орон зай үүсгээд ирэнгүүт нь сайд буцаагаад уучлалт гуйдаг, ажиллахыг урьдаг байж болохгүй. Зүй нь, "О.Сийлэгмаа шүгэл үлээж, том тус хүргэж, иргэний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн албанд ажиллаж байхдаа ийм, ийм зөрчил гаргасан учраас..." хэмээгээд салбарын сайд зарчим ярих учиртай юм.

Сошиалд өдгөө "ББСБ-аас зээлээ төл гэж утастахаар нь "Амиа хорлоно шүү" гээд айлгачихлаа" гэсэн хошигнол хүчээ авч байна. Аливаа асуудлыг зарчмын хүрээнд нь, төрийн хүний зангаргатай авч үзэж, боловсруулж, мэдээлэхийн оронд нийтэд дээрх мэтээр популист алхмууд хийсэн нь олны хүлээлтийг унагаж эхэллээ.

Түүнийг анх БШУ-ы сайд болоход боловсрол мэдлэгтэй, чөлөөт сэтгэлгээтэй, хөдөлмөрч хүн боловсролын салбарыг удирдах нь гэж олон нийт өндөр хүлээлт тавиад байсан билээ.

Төрийн сайд хүн гэдгээ нэг эргэж бодоод, мэдээлэл хийхдээ хэлсэн үг яриагаа нэг эргэцүүлээсэй, Л.Энх-Амгалан сайд.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-25 12:51

угаасаа л бодовсрол гэх юмгүй нэг наймаачин компанийн л давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нэгэн тавиул шүүдээ. шүлс нь завжаараа цагаан хөөс сахруулан ч�##�чдаг, хэдэн хүхдийн сург�##�тын зээлээр поорч дараагийн удаа зөөлөн сууд�##�д жагса�##�таар суухын төлөө үхэн хатан тэмцэгч л�##�ар энх-амг�##�ан

Зочин
Зочин
2023-05-25 13:48
Reply to  Зочин

Одгэрэл эд бүгд ижил зүгээрл наймаачид

Зочин
Зочин
2023-05-25 12:55

Багад нь хужаа амгаа гэдэг л байсан даа

Зочин
Зочин
2023-05-25 13:58

Сийлэгмаа ажлаас дутагдлаар х�##�агдахдаа �##�баны баримт бичгийг хуулбарлан авч явсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдэл мөн. Гэхдээ дарга даамлуудын ард түмнээс нууц�##�ж байсан БЗС-ийн зарцуул�##�тыг иргэдэд ил болгосон нь сайша�##�тай.

иргэн
иргэн
2023-05-25 14:16

гайгүй юм гэж бодож байсан хүн мөн л өөрийгөө таниулав,эдэн дунд гойд биш гэхэд норм�##� хүн байна уу

Зочин
Зочин
2023-05-25 17:29

ШИЛЭН НҮДТЭЙ ГӨЛИЙСӨН ЭНЭ ЭРХЭМ АДИЛХАН ЗЭЭЛТЭЙ БАЙЖ ЯАХ ГЭЖ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРАВАА.ОВОО ШИНЭЧЛЭЛ ХИЙЧИХ БАЙХ ГЭЖ БОДТОЛ АДИЛХАН Л ГӨЛГӨР БАЙЖЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БОЛОН ТЭДНИЙ БАРУУН ЗҮҮН СУГАНД НААЛДСАН ҮСНҮҮД УГААСАА БҮТЭХГҮЙ ЭНЭ НИЙГЭМ УЛС ТӨР НЭГ Л БЫСДАГААРАА ЭРГЭЧИХЛЭЭ ТАНАЙ МОНГОЛЧУУД МАНАЙ УЛСАД ДАГААР ОРЧИХОО АМАРШТ ЛАЛАРУУДАА МАНТУУ ЦАГААН БУДАА ИДЭЭД Л САЙХАН ДАА БЫСДА ГЭЖ

Эртний албат чинь.
Эртний албат чинь.
2023-05-25 18:30

Зүгээр л огцорчих л доо! Таны хэвлэлийнхэнтэй хийсэн урт хугацааны ха�##�тын гэрээ чинь баастай цаас болж, ФБ-ныхэнд ноцуулж, бороолгуулж, шид шившгээ дэлгэж гүйцлээ. УИХ-ын гишүүн болох хөг чинь л лөөлөө болсон. Ухаарч үз, сайданцар минь ээ!!!!

Зочин
Зочин
2023-05-26 07:56

ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ХӨӨГДӨХ САЙДУУД ГЭВЭЛ ЭН ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХӨВСГӨЛИЙН БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН №1-ЭЭР НЭРЛЭГДЭЖ БАЙНА. ДАРААГААР НЬ ЗТХЯ-НЫ САЙД ТЭНДЭРЧИН КОНЦЕССЧИН 60 ТЭРБУМЫН ГҮЙЦЭТГЭХ ПРОДЮССОР, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭГЧ, ТӨРИЙН АЛЫГ ЦУСНЫ ХАМААТАН САДАНГИЙН АЛБА БОЛГОГЧ САНДАГИЙН БЯМБАЦОГТ БОЛООД БАЙНАА....

Zochin
Zochin
2023-05-29 12:26

Saidiin hiij baigaa ajliig demjeed ybii aldaa gargaj bolno gesen ch demjii .

Zochin
Zochin
2023-05-29 12:38

Ard tumenteigee hybaagaad bvgd az jargaltai baibal hen ch ydirdlagaa ih idsen gej helehgvi shvv dee harin ch deed tenger ibeeh bichvv .

Холбоотой мэдээ

Back to top button