"Хутга гарган сүрдүүлсэн хүн өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл хүлээсэн"

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга гарган сүрдүүлж буй бичлэг сошиал орчинд олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас тодруулахад "Зургаадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан. Иргэн Ц өмнө нь хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ.
Урьдчилсан байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "...шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь тогтоогдсон" гэж хариуллаа.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм хулгайч луйварчин сагсуу шээснүүдийг шууд хорих хэрэгтэй
Тэгээд энэ шоронгийн хулгайчид ямар хариуцлага оногдуулсан юм бэ?
Ачилтын компани иймэрхүү хүмүүс ажилд авч машин ачдаг