Нийгэм мэдээ

"Бэлтэс мөрөн": Шүүгчийн захирамжийг хууль бус гэж үзэн, прокурор эсэргүүцэл бичжээ

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс хэргийг 2023 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл прокуророос шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сайн учрыг олж шүүхгүй бол хүмүүсийн гомдол тасрахгүй дээ

Зочин
Зочин

Тохироо явагдаж байж болзошгүй

Зочин
Зочин

Бэлтэс хөрөнгийн хэрэгт хохирогч , хохироогч , мөн төр гэсэн 3 тал буруутай .Хохиролыг 3 тал адил тэгш хариуцах ёстой. БУРУУ үйл ажиллагаа явуулж байхад зөвтгөж бүр аймагтаа шилдэг татвар төлөгчөөр бэлтэс мөрөнг шалгаруулж байсан гэхээр юу гэж ойлгох бэ.Төр үүнийгээ буцааж төлөх ёстой шүү.Бэлтэс мөрөн гэх хохирогч хүмүүс нь тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй , ахмад настныг оролцуулж байсан нь санаатайгаар энэ үйлдэлийг хийсэн гэх үзэх үндэслэлтэй. Мөнгө тань нэг компанийн дансанд ороод гарахдаа шууд нугарч өсдөг шийдэл хаана ч байдаггүй . Тэгэхээр хохирогч нар ч буруутай . Эндээс 3 тал гурвуулаа буруутай. Хохиролоо Бэлтэс мөрөн 50% , төр 20% , хохирогч тал 30 % гээд тооцоогоо хийх хэрэгтэй .

Холбоотой мэдээ

Back to top button