Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон: Токио орчим эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжив

Токио орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжихээр болжээ. Тодруулбал, долоо болон наймдугаар саруудад уг горим үйлчлэх аж.

Ийн шийдвэр гаргах болсон шалтгаан нь зуны улиралд тухайн бүсийн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт буурах төлөвтэй холбоотой ажээ. Японы Засгийн газраас "Tokyo Electric power Company Holdings" компанийн үйлчилдэг тус бүс нутгийн эрчим хүчний нөөцийн хүчин чадлыг тогтвортой байлгахын тулд 3.1 хүртэлх хувиар бууруулахаар болжээ.

Цаашид эрчим хүчний эрэлт хүлээгдэж буй хэмжээнээс гурав орчим хувиар өсөх тооцоотой байна. Тиймээс тэр хэмжээний нөөцийг бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа ажээ.

Тухайн бүс нутагт эрчим хүчний нөөцөө долоо болон наймдугаар саруудад таваас дууш хувьтай байлгахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын Засгийн газраас эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжих хүсэлтийг орон даяар гаргаж байсан юм.

Тэгвэл энэ удаад зөвхөн тухайн бүс нутагт уг арга хэмжээг авч байгаа ажээ. Тус улсын цаг уурын агентлагаас энэ зун Японд урдны жилүүдээс илүү халуун зун тохиох магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button