НИЙГЭМ

Тарваган тахал өвчнөөр дөрвөн хүн нас баржээ

Тарваган тахал өвчнөөр сүүлийн хоёр жилд буюу 2020-2022 онд есөн хүн өвчилж, дөрөв нь нас баржээ.

Тус өвчнөөр нас баралтын үндсэн шалтгаан нь,

  • Тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан
  • Мах, дотор эрхтнийг хэрэглэсэн
  • Голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн
  • Эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна.

Монгол орны 17 аймгийн 81 суманд 2023 оны байдлаар тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа аж. Тиймээс иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх энгийн дадалд суралцахыг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Үүнд,

  • Тарвага агнахгүй, арьсыг нь өвчихгүй байх
  • Мах, дотор эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байх
  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  • Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэхгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх
  • Эрсдэлт бүлгийн хүмүүс тарваган тахлын вакцин жил бүр хийлгэх шаардлагатай.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Та минь тарваганы махгүй байж болно биз дээ?

Үнэн үг
Үнэн үг

Газрын харх гэдэг юм бнлээ, өөр нэршил нь. Сэжгийн юм. Гэдэс дотрыг нь иддэг гэсэн, бүр огиудас хүрдэг

Зочин
Зочин

ХУЛГАНА, ХАРХ ШҮҮДЭЭ ҮҮНИЙГ ИЭХГҮЙ БОЛ ТУРЖ ҮЭХ ГЭЭД БАЙНА УУ

Тарвагачин
Тарвагачин

Хамгийн сайхан амттай махтай.Монголчуудын эрт дээр үеээс хэргэлж ирсэн цаашид ч амтархан идэх махтай амьтан даа.

Холбоотой мэдээ

Back to top button