НИЙГЭМ

Архангай: Улсын аварга малчдын зөвлөгөөн болж байна

Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан аймгаас төрөн гарсан Улсын аварга малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн мал маллах маллагааны арга туршлага, санал зөвлөмжийг бодлого шийдвэрт тусгах зорилготой аж.

Тодруулбал, тухайн зөвлөгөөнд Архангай аймгийн харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчид, Улсын хошой аварга малчид, Улсын аварга малчид, Улсын аварга саальчид, Улсын аварга фермер зэрэг 100 гаруй хүн оролцож байна. 

Малчдын хөдөлмөрийг үнэлж БНМАУ-ын сайн малчин хэмээх цолыг 1943 оноос эхлэн хүртээж эхэлснээс өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд Улсын аварга малчин 254 тодорсон байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button