НИЙГЭМ

Дэлхийн хамгийн урт настай “Wiener Zeitung” сонин сүүлчийн дугаараа хэвлэжээ

Гадаадын хэвлэлд “Wiener Zeitung” сонин сүүлийн дугаараа хэвлэсэн тухай бичигджээ. Тодруулбал, дэлхийн хамгийн урт настай үндэсний өдөр тутмын сонин гэгддэг Австрийн “Wiener Zeitung” бараг 320 жилийн дараа сүүлчийн дугаараа хэвлэжээ.

Австрийн засгийн газар тус сонины албан ёсны хэвлэл хэмээх статусыг цуцлах хуулийг энэ оны дөрөвдүгээр сард батлуулсан юм. Ингэснээр компаниуд, байгууллагууд албан мэдэгдлээ тус сонинд төлбөртэй нийтлүүлэх шаардлагагүй болсон нь тухайн сониныг эдийн засгийн хувьд оршин тогтнох боломжгүй болгожээ.

Улмаар “Wiener Zeitung” сонин 18 сая еврогийн орлогоо алдаж, 63 ажлын байраа цомхотгосон юм. Тухайлбал редакцын бүрэлдэхүүнээ 55-аас 20 болгон бууруулжээ.

Ийнхүү цомхотгол хийсэн хэдий ч үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх хэмжээний орлого олохгүй болсон тул хэвлэлтээ зогсоохоор болсон байна. Одоогоор тус сонин онлайн хувилбараа гаргаж, сар тутам хэвлэгддэг цаасан хувилбартай болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Тухайлбал, Австрийн засгийн газрын харьяанд байдаг, редакц нь хараат бус ажилладаг сонин юм. Анх 1703 оны наймдугаар сард анх хэвлэгдэж байжээ. Өнгөрсөн хугацаанд тухайн сонин 12 ерөнхийлөгч, 10 кайзер, хоёр бүгд найрамдах улсын нүүрийг үзсэн байна.

Энэ баасан гараг буюу зургаадугаар сарын 30-ны өдөр гарсан сүүлчийн дугаарт албан ёсны статусыг нь цуцалсан засгийн газрынхаа шийдвэрийг шүүмжилсэн редакцын нийтлэл хэвлэгджээ.

“Wiener Zeitung” сонин түүхэндээ ганцхан удаа тасалдаж байжээ. Тодруулбал, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Австрийг эзэлсэн Нацист Германы эрх баригчид 1939 онд тус сонины үйл ажиллагааг зогсоож байжээ. Улмаар1945 онд дахин хэвлэгдэж эхэлсэн байна.

“Wiener Zeitung” нь хамгийн урт настай албан ёсны өдөр тутмын хэвлэл гэдгээрээ онцгой юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button