Нийгэм мэдээ

Франц: Босогчид хорооны засаг даргын гэрт халдлаа

Францад сүүлийн 5 өдрийн турш жагсаал үймээн өрнөж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө хэсэг босогчид Парис хотын өмнөд хэсэгт байрладаг Л’Ай ле Роз нэртэй хорооны засаг дарга Винсент Жанбруны гэрт халдсан байна. Халдлагын үед түүний эхнэр хүүхдүүд гэртээ байсан бол Жанбрун ажил дээрээ байсан аж.

Хэрэгтнүүд гэрийнх нь хашааг машинтай мөргөж орж ирээд тэр машинаа галдан шатаасан юм. Гал тэдний гэрт хүрч шатаж эхэлсний улмаас Жанбруны эхнэр Мелани Новак хүүхдүүдээ аван зугтах гэж оролджээ. Ингэхэд хэрэгтнүүд тэдэн рүү салют харвасны улмаас Новак хөлөө хугалж тэдний нэг хүү гэмтсэн байна.

Одоогийн байдлаар хэрэгтнүүдийг баривчлаагүй ч хүний амь насанд хүрэх гэж завдсан заалтаар эрэн сурвалжилж байгаа юм. Францын Ерөнхий сайд болсон явдлыг зэмлэж зохих шийтгэлийг хүртээнэ хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагаач, дүрвэгчдийг хэзээ ч хүлээж авч болохгүй гэдгийг Францад болж буй үйл явдал харуулж бн. Сүүлдээ бүр уугуул иргэд нь ингэж дээрэлхүүлж бн. Энэ муу даварсан новшнуудыг тэр Африк, Сири, Арабын хойг руу нь бүгдийг нь хөөгөөд гаргах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button