НИЙГЭМ

Лүн сум: 4.4 тэрбумаар үерийн далан бариулах саналыг ЗГ шийдэхгүй байна

Төв аймгийн Лүн суманд энэ сарын 1-ний өдөр аадар бороо орсны улмаас үер буусан. Үерийн нөхцөл байдал, хор хохирлын талаар тус сумын Засаг дарга С.Даваахүүгээс тодрууллаа.

Тэрбээр "Сумын дөрвөн хэсэг үерт автсан. Төв хэсэг, авто зам, хоёр шатахуун түгээх газрууд хамаарч буй. Одоогоор үерээс үүдэлтэй хохирлын хэмжээг эдийн засгийн хувьд тооцоолж байна. Үүнд манай мэргэжлийн багийнхан ажиллаад эхэлсэн. 

Энэ үеэр 3 айлын гэр, 3 айлын блокон хашаа нурж, хүнд даацын 2 машин ус шаварт сууснаас нэгийг нь бүрэн гаргасан.  
 

Лүн суманд 2017, 2019, 2021 онд үер болж байсан. Энэ хугацаанд тооцоолж баршгүй хохирол амссан. Жишээлбэл, нэг мянга гаруй бог мал усанд урсаж үхсэн. Энэ жил ахиад үер боллоо. Бидэнд үерийн далан нэн шаардлагатай байна.

Тухайн саналыг засгийн газарт удаа дараалан өргөн барьсан хэдий  ч шийдэгдээгүй байна. Үнийн дүнгийн хувьд 4,4 тэрбум төгрөг байгаа юм. Тус далангийн асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэх байна. Үгүй бол үерээс үүдэлтэй хохирол жил ахих тусам нэмэгдэх хандлагатай байна. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зун болгон л үер буудаг газар. Үерийн далан барих л хэрэгтэй

Зочин
Зочин

Dramiin teatriin urd shavar bosgoj baikhaar end dalan khiivel taarna.

Зочин
Зочин

Хужаагийн эрлийзүүд ус асгасан

зочин
зочин

өөрсдөө ядаж хүрзээ бариад гараач. Тэнэг юм шиг жил бүр үер буудаг гээл мэдрэлтээд байхын

Холбоотой мэдээ

Back to top button