Франц: Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглахгүй

Францад цахим сүлжээг ашиглахтай холбоотой шинэ хуулийг баталжээ. Тодруулбал, Францын парламентын Сенатын танхим Тикток тэргүүтэй нийгмийн сүлжээний платформуудаас хэрэглэгчдийн насыг шалгах, 15-аас доош насны хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлтэй авахыг шаардсан хуулийг баталсан байна.
Тус улсын Засгийн газраас хүүхдийг цахим орчинд хамгаалах, дэлгэцийн хамаарлыг багасгах, цахим хүчирхийлэл болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй цуврал арга хэмжээний нэг ажээ.
Хэдийгээр тус улс эл хуулийн төслийг баталсан ч Европын комисс Европын холбооны хууль тогтоомжид нийцэх эсэхийг шалгах ёстой. Тэгсэн цагт хуулийн төсөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.
Хэрэв хууль хэрэгжиж эхэлвэл олон нийтийн сүлжээнүүд хууль зөрчвөл дэлхий даяарх орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлөх юм.
Мөн олон нийтийн сүлжээнд шинэ хэрэглэгчдэд тавих өөрчлөлтийг оруулахад нэг жил, одоо байгаа хэрэглэгчид шаардлагад нийцэж багаа эсэхийг шалгахад хоёр жилийн хугацааг өгөх ажээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүүхдүүд эцэг эхиын үгэнд ордоггүй бүгд зөрүүд илжигнүүд болсон