Нийгэм мэдээ

Тэтгэврийн нэмэгдлийн эргэлзээ: Ямар нь хоёр дахин, ямар нь ₮50 мянгаар нэмэгдсэн бэ

2023 оны улсын төсөвт тодотгол хийснээр ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Энэ нэмэгдэл долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа юм.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр зарим ахмадын тэтгэвэр 50 мянган төгрөгөөр, заримынх хоёр дахин нэмэгдсэн асуудал олны анхаарлыг татаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Ханийн минь аав төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад, тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Гэтэл 1 сая 39 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Бөөн баяр болоод сууж байна" хэмээн сошиалд бичсэн.

Улмаар иргэдэд "Ямар тэтгэвэр 50 мянгаар, ямар тэтгэвэр хоёр дахин нэмэгдсэн юм бэ" гэдэг асуулт үүслээ. Зарим ахмад тэтгэврийн нэмэгдэлдээ өндөр хүлээлт тавиад байжээ.

Иймд энэ асуудлаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас тодрууллаа.

"20 жилээс дээш хугацаанд НДШ төлсөн ахмадуудын тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлээгүй явж ирсэн. Үүнээс болж тэд бага тэтгэвэр авдаг байсан. Харин энэ удаа, итгэлцүүрийг өнөө цаг үед нийцүүлэн, дүйцүүлж шинэчилснээр энэ хүмүүсийн тэтгэвэр маш сайн нэмэгдсэн.

Харин огт НДШ төлж байгаагүй иргэдэд төрөөс 10 жил "бэлэглэж" байсан удаатай. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд НДШ төлснөөр тооцож, доод хэмжээгээр тэтгэвэр олгодог болсон. Энэ хүмүүсийн тэтгэвэрт итгэлцүүр шинэчлэгдэхгүй тул 10 хувийн нэмэгдлээрээ, 50 мянган төгрөгөөр өссөн гэсэн үг" гэлээ.

Бүр тодруулбал, НДШ төлж байгаагүй хүний тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй юм байна. Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм.

Тэгэхээр, олон жил улсад ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ. Харин нөхөн даатгал төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгддэггүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.

Энэ удаа тэтгэврийг итгэлцүүрийн шинэчлэлээр нэмж, давхар инфляцтай уялдуулан 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
75 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр дан ганц бэлэглэлийн хугацаатай биш шүү Хугацаа нь бага хэмжээтэй арай хүрээгүй хүмүүс их байгаа, татан буугдсан газруудын баримтууд олддоггүй, хувийн зарим газрууд хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийгээд цаанаа НД-д төлөлт хийгээгүй хуурсан ......гэх мэт олон замбараагаа алдсан бужигнасан цаг үеийн хүмүүс хохирч байна шүү

ламбхай
ламбхай

уур хүрмээр итгэлцүүр гэж худлаа толгой эогэсэн юмаа боль.

Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.
Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.

Дан ганц ажилласан жилээс хамаарахгүй. Та тухайн цаг үедээ их, бага, дунд ямар ца лин авдаг байсан тэрнээс шууд ша лтгаалж байна. Олон жил ажилласан ч бага ца линтай ажилладаг байсан хүмүүсийнх бас нэмэгдээгүй. Учир нь бага ца лин авч байсан хүн тэтгэврийн доод хэмжээ авах нь тодорхой. Харин 10% нэмэгдэнэ.

Зочин
Зочин

яг зөв бодогдсон байна лээ шимтгэл төлөөгүй бараг улсад ажиллагүй хүмүүс 550000 төгрөг авах нь зөв биз дээ

Батдэлгэр
Батдэлгэр
Reply to  Зочин

Улсад 34 жил ажиллаж ндш төлсөн байтал 550.000 т байна. Энэ зөв үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцдаг пязда вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Насаараа багш сувилагч хийсэн аав ээж 2-т минь 50.0 нэмэгдсэн байна энэ тэгээд шударга уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийн, ндш төлж байсан хэрнээ 50к нэмэгдсэн. Зөрүүг арилгана л гээд бсаэ шал худлаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүеэ 32 жил улсхд ажилласан рүнд 50к нэмсэн бна юу гэсэн үг вэ. Хамаг залуу насаа улсдаа хөдөлмөрлөж хөгжил дэвшилд зориулчихаад ингэх нь доромжлол бна. Харин ч улсад бараг ажил хийгээгүй мөртлөө өндөр шимтгэл төлөад бсан хүмүүс хожсон юм бусуу

Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Reply to  Зочин

Цалингийнтодорхойлрлт байхгүй хүүмүүс их хохирч бнаа үүнийгээ хөөцөлдөх нь зөв

зочин
зочин

40 гаран жил ажиллаж НД төлсөн хүн 50,0 нэмэгдсэн байна олон жид ажилласан ч нэмэгдээгүй байна шүү яагаад худлаа яриад байгаан бэ

Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Reply to  зочин

Чиний.цалин олдоогүй тул чамд 10%

Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.
Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.
Reply to  зочин

Яагаад гэвэл тэр хүн маш бага цалинтай ажил хийдэг байж. Одоо бол цалингийн ялга не шууд харагдана.

Зочин
Зочин

Энэ ч бас үнэний тал ажиглагдаад байна. Ээж маань 40 гаруй жил ажиллачихаад 550 мянга болох юм даа. Насаараа хүүхдүүдтэй ажилласан хүн даанч харамсалтай байна

Оюун
Оюун

Итгэлцүүр энэ тэр чинь болж бн. Харин инфляцитай уялдуулж нэмж бгаа дүн хувилж бгаа нь маш буруу. Инфляци бүх хүнд ижил үйлчилж бгаа учир ижил дүнгээр нэмэх хэрэгтэй. Учир нь өндөр тэтгэвэр тогтоолгосон хүний 10% өндөр байж таараа. 700к авдаг хүн 70000 харин 2сая тэтгэвэртэй хүн 200000 нэмэгдэнэ. Инфляцийг өндөр тэтгэвэртэй хүн даван туулж чадна. Инфляци бүх хүнд ижлээр нөлөөлнө гэдгийг мэддэггүй юмуу эсвэл өндөр тэтгэвэр авагчийг дэмжиж бгаа юмуу

Зочин
Зочин

МАН ын угшилтай бол илүү нэмэглэнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн.хулгайчууд түрүүчээсээ тэтгэвэрт гарах нас нь дөхсөн зарим нь гарч бн.өөрсдөдөө тааруулж нэмсэн нь харагдаж байна.ард түмнээ хэзээ ч бодож байгаагүй 30жил болоо биздээ.үүнд гайхаад байх явдалгүй.Манаас салвал бүх юм эмх журмандаа орно

Монгол
Монгол

Улсад 32 жил ажиллаад 96 онд тэтгэвэртээ гарсан хүн 520.0 авч байгаад саяын нэмэгдлээр 770.0 болсон байхым. Уул нь 1.0 орчим болох байх гээд горьдоод байсан.

Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.
Сансармаа гүйцэд ойлгоогүй байна.
Reply to  Монгол

Горьдох биш өөрөө тооцож үзээч. Дундын цалин авдаг байж. Тийм бол ийм болох нь зөв.

Зочин
Зочин

Хуцдаг пязда вэ

Зочин
Зочин

итгэлцүүрээ сайн хар

Зочин
Зочин

Танил тал хахууль өгсөн хүнд 1саяаар тогтоодог байсан гэсэн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Bolortuya saidiig iim teneg shudraga bus huuliig ih huralaar batluulsaniihen toloo ogtsruulaya

Зочин
Зочин
Reply to  Зочин

Огцорхоор барахуудаа

Зочин
Зочин

Итгэлцүүрээр нэмжээ. Нийгмийн даатгал төлж байгаагүй, өөрөөр хэлбэл ажил хийж байгаа хүмүүст ямар юмны итгэлцүүр байх вэ? Итгэлцүүр 0 гэсэн хэрэг.

Зочин
Зочин

gomdoltoi bna shudarga bus nemjee

Зочин
Зочин

Миний ээж улсад 28 жил ажиллаж байгаад 1991 онд хүүхдээрээ тэтгэвэрт гарсан ч ердөө 50000 нэмэгдсэн нь гомдмоор юм

Зочин
Зочин

Цаг үеийн нөхцөл байдлаас болоод ажлаас цомохтголоор гарсан хүмүүст тухайн үед ажил олдохгүй гудманд гарсан. Би СОТ-1т ажиллаж байгаад цэрэгт яваад, халагдаад ирэхэд ажлаас халсан, хөдөлмөрийн дэвтрийг устгасан байсан. Үүнээс болж бид хохирох ёстой юу???

Зочин
Зочин

Булгантуяагаас сайн тоо бодчих хүн байхгүй ман олон ахмадыг гомдоолоо булгантуяагаа ртуг тахичлаа өөрөө 2 хэл амтай гэж нүүрсний хулгайчдыг өмөөрч улс төрийн карераа төгсгөл болгов

Зочин
Зочин

Ерөнхийдөө заргалдаж явж чадахгүйг нэмэхгүй юм гэж ойлголоо ер нь хорь гаран хүнтэй уулзаж ярьж хөөрч байхад насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан улсууд баилаа

Syndu
Syndu

Олон хүүхэдтэй гээд 30 гаранхан 40-д мөн настай 1990 оны эхээр төр хүчээр тэтгэвэрт гарсан эхчүүд хохирч байна. Хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэнэ гээд өдийг хүртэл нэмээгүй байгаа тул ажилласан жил бага болж хохирч 50000төгөөр л нэмэгдээд өнгөрч байна. Энэ хүмүүсч нас болоод цөөрсөндөө үлдсэн хэдийг нь яллаж байгаа юм шиг орхихоор хуулиа хэрэгжүүлж хүүхдийн тоогоор жилийг нь нэмээд хэдэн төгрөг нэмж буян болж болдоггүй олон хүүхэд соц үед төрүүлж
өсгөсний чинь хохь гээд ялгаварлан гадуурхаж орхих шив дээ!!! Энэ төрдөө гомдох уу? Урд төрдөө гомдох юм уу?яалтайч билээ л болж байна даа хөөрхийс.

Зочин
Зочин

Зарим зүйл дээр хууль тогтоомжоо уншиж тухайн жилд ямар цалин авч байсан ндш төлж байсан уу? үгүй юу гээд бүгдийг бодож зохион байгуулсан байх зарим нь сайн бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Юу гэсэн үг вэ хүмүүст 10 жил бэлэглэсэн ч гэх шиг. НДХууль гаргаж, тодорхой хэмжээний мөнгөөр өгсөн байж бэлэглэлээ. Гэж хуцаж бна.Тухайн үед ажил хий ямарч боломжгүй, намын харьяаллаар 4 жилээр ажилд орж гаран ажил хийх ямар ч боломжгүй бсан.Гаргасан хуулийнхаа эсрэг юм ярина, өөрсдөө ийм хууль гаргахгүй байх хэрэгтэй. Шал дургүй хүрчихлээ

Зочин
Зочин

Odoo ghdee ene tetgewer tetgemj nemdegee bolih heregtei tatwar tologcid tuildaj baina

Зочин
Зочин

Итгэлцүүр гэдэг монгол үгийн санд байхгүй үг оруулж ирээд дуртай хүндээ нэмж улны тодотголтой ард түмнийг төмс үнхүүлж бгаа сайхан төр засаг шүү..38 40 жил ажиллачаад ёрдөө550..их баярлаад хахахнээ үүнийг санаачлагч нь 20сая төгрөг залгисан .мэдтүгэй.

Зочин
Зочин

Би улсад 20 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгосон. Тэр үед миний ажиллаж байсан байгууллага архивт цалингийн хавтгай болон тушаалаа өгөөгүйгээс болоод би цалингүй буюу тэтгэврийн доороос тэтгэвэрт гарсан. Тухайн үед тогтмол цалинтай хүмүүст цалингийн интервалаар цалин боддог байсан. Би материалын мэргэжилтэн гэдэг орон тоон дээр ажилладаг. Интервалтайгаар цалин 550 иас 600 байсан. Дээр нь цалингийн урамшуулал гэж 10 аас 30 % нэмж өгдөг байсан. Гэтэл. Тэр үеийн ажилаа хариуцлагагүй хийдэг ня бо хүний нөөцийн ажилтны буруугаас би 550к аваад явж байна. Тэтгэвэрт гарсны дараа ажилласан 5 жилээ оруулсан. Жил чинь нэмэгдэнэ. Тэтгэвэр чинь нэмэгдэхгүй гэж хэлсэн.

Зочин
Зочин

Ямар худалч юм бэ.Ээж аав хоёр минь 35 жил барилгат зүтгэж ажиллаад тэтгэвэр нь маш бага тогтоогдсон.Одоо нэг овоо нэмэгдэх нь гэсэн 550 дээр 100к нэмэгдээд 650 болсон байна.Гэтэл зарим жижүүр хийж байсан хүнийх 1 сая гарсан байхад яахаараа худал ярьдаг юм бэ.Энийг одоо хаана хандвал болох вэ .Гомдолтой байна.

Зочин
Зочин

НДШ төлөөгүй биш насаараа төлж үнэнчээр ажилласан аав ээж хоёр минь яагаад зүгээр шахуу сууж цалин авч байсан хүмүүсээс бага тэтгэвэр аваад байгаа нь гайхалтай юмаа.Ф сая яахаараа хүрдэггүй юм бэ.Барилгат 35 жил ажилласан хүмүүс нуруу бөөрөө чилтэл барилын ажил хийсэн бүтээн байгуулалтыг эд хийж бүтээсэн хүмүүс яагаад 600,700 мянган төгрөг аваад сууж байх ёстой юм бэ шударга биш байхаасаа ичээчээ.Ажлаа олигтойхон хийгээч ээ

Зочин
Зочин

Хүнд хөнгөн үйлдвэр арьс арьс ширний,гутлын үйлдвэр эсгий гутал ноос ноосны үйлдвэр оёдол үйлдвэрүүдэд ажиллаж байсан ажилчдын тэтгэвэр нэмэгдсэн шинжгүй тэд 350 авдаг байсан сүүлд 500 болгосон тэд тухайн зах зээлийн ханшаар л тэтэгэвжр тогтоолгосон одоо хорьой хүнд нөхцөлд хамрагдах учиртай хортой бодисуудтай ажиллаж байсан доод тал нь 10.20 жил дээд тал нь 30.35.40 жил ажилсан хүмүүс хэд болгоод байнаа тэд татвар тасралтгүй төлж байсан

Зочин
Зочин

Xurimtlagdsan baigaa bux munguu bugdiig ni butsaaj avax xeregtei baina. Naad ugch baigaa tetgever chini jiliin xuniix ni 50% ch xurexgui. Undsen munguu avaxgui shal teneg.

Иргэн
Иргэн

29 жил газар тариаланд ажиллаж байгаад тэтгэвэрт 2010 гарсан хүн 50000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нөхөн жил аваагүй энэ арай юу.

Зочин
Зочин

161000 ахмадууд буюу С.Эрдэнэ ХНХЯ сайд байх үед тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн материал баримт алга болсон тул тэдгээр ахмадуудын тэтгэвэр мөн сүүлд тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийг одоо авч байгаа дүнг 10 хувиар нэмэгдүүлжээ. тэхээр 500000 төгрөг авч байсан бол 550000 төгрөг болж.

Зочин
Зочин

Tiim shv arai bishee 65s deesh nasnii hvmvvs bvgdl adilhan hudulmurluj irsen hvmvvs shv

Зочин
Зочин

Ulsdaa 30 jil hudulmurluud 50, 000 nemegdseen

Зочин
Зочин

36 жил ажиллаж 25 жилээр тэтгэвэрт орсон нэмэгдэл 50 к худлаа мэдээлэхээ болимоор юм

Эрдэнэ
Эрдэнэ

ЗГ ИЧ

Алтаа
Алтаа

Хэн татвар яаж төлснөөр тэтгэвэр нэмэгдсэн.Зөрүүг арилгасан нь зөв шийдэл болсон.Бүгдээрээ татвар төлдөг байвал улсын эдийн засаг хөгжил тэр хэрээр дээшилнэ.Үүний үр дүн хаялга ч иргэд олон түмэн бидэнд ирнэ гэж ойлгодог шүү.Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй нэг ч татвар төлж байгаагүй олон зуун мянган хүн бий.Улс тэднийг алагчилахгүй хэр боломжоороо халамж тэтгэвэр өгдөг шүү дээ.Ер нь бид сэтгэл ханадаггүй дандаа шүүмжлэх байр сууринаас хандаад баймааргүй л байгаа юм.

Монголхүү
Монголхүү

Энэ итгэлцүүрт но байх нь байна. 2005 онд улсад тасралтгүй 36 жил аиллаж байгаад тэтгэвэр тооцох цалингийн дундач нь 360 мянтөг гарч 176 мян/төгийн тэтгэвэр тогтоолгосон хүн саяын шинчлэлтээр одоогийн авч байсан тэтгэвэр нь 55 мя төг нэмэгдэжээ...Гэтэл мөн үед улсад 37 жил ажиллаад 90 орчим мян-төгрөгийн тэтгэвэр анх тогтоолгосон хүн саяын тооцоогоор 1,1 сая төгийн тэтгэвэртэй болж нэмэгдэл нь одоогийн авч байсан тэтгэвэртэй нь тэнцүү дүнгээр буюу бүтэн нугларч гарчээ. Энэ хоёр хүний тэтгэврийн ялгаа нь юунаас болж ийм байна аа...

Мягмарсүрэн
Мягмарсүрэн

1994 оноос хөдөлмөрийн дэвтэр дуусаж ндш төлөх болсон түүнээс хойш 20 гаран жил ажиллаж бүрэн тэтгэвэрт гарсан 500000төг-ий тэтгэвэртэй гэтэл 50000 нэмэгдсэн байна энд өгч байгаа мэдээлэлтэй чинь нийцэхгүй л байна битгий худалаа мэдээлэл өгөөд бай.Сүүлд төрд ажилласан хүмүүсийнх л өндөр байгаад байгаа юм бишүү Ажилласанг тооцвол би 5 настайгаасаа л БНМАУ-д социализмын бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөрлөсөн ганц би ч биш тэр үеийн малчдын хүүхдүүд бүгд дараа нь улсын худалдаанд нябо тэгээд хувиараа гэтэл 50000 төгрөг нэмлээ ард түмнийг алагчилхаа больчихвол яасан юм бэ

Одноо
Одноо

Багшаар ажиллаж олон хүүхдийн шуугианд өдөржин зогсож ойлгох ойлгохгүй хүүхдүүдтэй ажилласан багш нартаа улс дэндүү хатуурхаж байна. Цаашдаа багш хийх хүн олдох болов уу даа тэр тусмаа бага ангийн багш ачаалал ихтэй ажиллаж ирсэн тэдний цалин дунд ангийн багш нараас ялгамжтай байсаар ирсэн гэтэл тэтгэвэр нь ч тэр ялгамжтай. Багш нар хүүхдүүдэд нухлуулж хүлцэнгүй ажилласаар тэд өөрсдийнхөө төлөө тэмцээд жагсаж чаддаггүй хүмүүс тэд ухамсартай боловсролтой доо тэд улсаа ойлгож хүндэлдэгдээ ингэж хохирсоор ирсэн. Улс төрд багшаар тэр тусмаа бага ангийн багшгүй улс төрч байхгүй байх даа

Зочин
Зочин

Хачирхалтай юм хөөе 560 мянга авдаг байсан нөхөр 1 сая 50000 мянга болжээ арай юу харин муусайн энгийн хөгшчүүл маань 550 мянга болж 50 хан мянгийг шиджээ юу гэсэн үг вэ БУЛГАНТУЯА САЙД АА.НДЕГ -ийн мэргэжилтнүүд танил талдаа нөгөөл хамуугүй мөнгө нэмдэг хэвээрээ шивдээ энэ бол сайдын буруу биш НДЕГ-ийн байцаагч нарын 1000таа буруу үйлдэл.ЯАГААД 500 ГАРАН МЯНГА АВДАГ НӨХӨР 1050000 МЯНГА БОЛДОГ ЮМ БАЙЦААГЧ НАР МАШ ХУЛГАЙЧ ШИНЖИЙН БАЙГААГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.НДЕГ-ИЙН ХОТ,ДҮҮРЭГ,АЙМАГ СУМЫН БАЙЦААГЧ НАРЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.БУЛГАНТУЯА САЙД ҮҮНД БУРУУ БАЙХГҮЙ ЗӨВХӨН НД-БАЙЦААГЧ НАРЫН БУРУУ ҮЙЛДЭЛ ШАЛГА ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Бра
Бра

МШӨ-ний улмаас грүпт байгаа хүмүүсийн тэтгэмж хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Учир шалтгааныг нь хэлж өгөөчээ.

Зочин
Зочин

Буруу л бодсон байна.Манай нөхөр улсаас нөхөн даатгалын жил аваагүй насаараа трактор комбайны жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан 50000 нэмэгдээд 550000 болжээ.Арай л юмаа.Яаж бодохоороо ингэж боддог байна аа.

Мөнхбат
Мөнхбат

Ингэж новшрох бсан юм бол яах гэж 10 жил нэмсийн.Тэгээгүй бол даатгалаа төлөө л явах бсан.Завсардсан жил гээл өөрсдөө өгсөн.Тэгээд ч зүгээр нэмүүлээгүй мөнгөө төлсөн.

Зочин
Зочин

40 жил ажилласан хүнтэй юу ярих вэ дээ зөв л нэмэгдсэн байна

Зочин
Зочин

Муу луйварчингуу ядарсан хөгшидийг утагаар нь доромжлох юм даа

Зочин
Зочин

Улсад 27 жил ажилсан тэтгэвэр 66000 нэмэгдсэн.

Зочин
Зочин

Баян ядуугийн ангилал үүсгэсэн төр засагдаа баярлалаа

Содонбаяр
Содонбаяр

Уучлаарай Б.Ундрал гуай улсад 30д жил шимтгэл төлчихөөд 50,000 р нэмээд байхдаа яадаг юм бэ нэг дор адилхан ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс нэг нь 300,000 гаруй нэг нь 50,000 нэмэдэг шудрага ёс уу? Наад нэмсэн тэтгэвэрээ эргэж нягтлаарай

Зочин
Зочин

НДШ төлж байсан ч гэсэн 50к -р нэмэгдсэн байна.
Үүнийг тайлбарлаад өгнө үү.

Зочин
Зочин

Davarsan pyazdanuud nemeed baihad altan zagasnii ylger shig baih yuma ene uls oron ta nariin amid deer syyreh baihaa

иргэн
иргэн

ёс той олгтойхан ажилхийж чадахгүй !!!!!! Цалин сая төгрөг л гэнэ.Тэтгэвэр чинь жил бү сөлттэй явж байхХэрэгэй шдээ!!!!!! Та нарийг Тэтгэвэр тэгштэг гээгүйшдээ Үнийн өсөлтөнд уялдуулөад нэмээч арга хэмжээ ав л гэсэншдээ.!!!!!!!! яасан Хатчихсан өсөлгүй Тэнэгтөр вэ??????? Одоо үерт урсан хийсэн ажил чинь Энэ за !!!!!!!!! Нэмсэн мөнгө чиньүерт урслаа хөөрхий !!!!!!!!хахахаха

Холбоотой мэдээ

Back to top button