Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэж, бүх нийтийн ажил хаялт зарлав

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн хоёр долоо хоногийн ажил хаялт зарласан талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгч Юн СОг Ёлын засгийн газрын хэрэгжүүлж буй уг бодлогыг эсэргүүцсэн иргэд "Юн Сог Ёл Засгийн газартайгаа хамт огцор" гэх уриалга барин, өнөөдөр өглөөнөөс эхлэн ажил хаялт зарласан байна.

Тус ажил хаялт нь баян гэр бүлийн бүлэглэлийг дэмжсэн, олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийг авах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхийг шаардсан юм.

Түүнчлэн Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгах Японы төлөвлөгөөг зогсоох,  иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах асуудлыг хөнджээ.

Холбооны тооцоолсноор 1.2 сая гишүүнийх нь 400 гаруй мянга нь энэ ажил хаялтад нэгдэнэ гэж үзэж байгаа билээ. Гэсэн хэдий ч олон нийтэд таагүй байдал үүсгэхгүйн тулд аж ахуйн салбар бүрийн оролцоог нэгээс хоёр хоногоор хязгаарлах ажээ.

Эл ажил хаялтыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button