Н.Мандуул: 7.7 тонныг нөөцөлсны тал нь зах зээлд нийлүүлэгдсэн тул махны хомстол үүсэх эрсдэлтэй

ШӨХТГ-аас мах, гурилын нөөцөд шалгалт хийсэн байна. Шалгалтын үр дүнг танилцуулж, өнөөдөр (2023.07.04) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэд урьдчилсан байдлаарх дүгнэлтээ гаргасан бөгөөд ойрын хугацаанд Засгийн газарт зөвлөмж болгон хүргүүлэх юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Мах, гурилын нөөц бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч нийлүүлэлтийн хомстолыг арилгах үндсэн зорилгодоо хүрээгүй байна. Хувийн хэвшил, ААН гэхээсээ төрийн ажил оновчгүй байна. Иймэрхүү үр дүнгүй ажлуудыг одооноос цэгцлэх хэрэгтэй" гэлээ.
ШӨХТГ-аас махны нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтад уялдаа холбоо сул байгааг онцоллоо. Тухайлбал, хөнгөлөлттэй зээлийг хугацаанд нь олгоогүйгээс болж нөөц хугацаандаа бүрдээгүй, ирэх хаврын махны хомстолоос сэргийлэх боломж бүрдээгүй байна гэлээ.
Статистик дурдахад, өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 12-15 мянган тонн мах нөөцөлдөг байжээ. Харин энэ жил 7.7 тонныг нөөцөлсөн байна. Үүний бараг тал хувь буюу 3.2 тонн нь зах зээлд хэдийнэ нийлүүлэгдэж. Иймд хомстол үүсэх нөхцөл бий болсныг онцоллоо.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
pop novsh,baahan gemgui huniig eruugiin heregt gutgeed ,ihenh n tsagaadlaa,uil laigaa edeleerei burhan gej baidag yum shuu
Намрын мал тарган бдаг.Тэр нөөцийн туранхай ясаа өөрсдөө гудраач
Энд тэнд дарга хийх өвчтэй юм уу энэ псих
Энэ сайн залууд ажилд нь амжилт хүсье эрүүл нийгэмийн төлөө сайн ажилаарай
Энэ залуу харин ч үеийнхэн дотроосоо ажил хэрэгч хүн битгий атаарх луйварчдыг ил болгосон нь буруу юмуу муулж харлуулах гэсэн новшнууд хөгжлийн банкны хамсаатан даа чи нөөцийн мах гэж бөөн будлиан эрт 11 сард нөөцлөөд шинэ жил гарангуут худалдаж байх хэрэгтэй одоогийнхоосоо 2дахин ихийг тэгээд цагаан сараас өмнө худалдвал хомсдол үүсэхгүй үнэ өсөхгүй ард түмнээ бодож байгаа бол