Нийгэм мэдээ
Зам, талбайд тогтсон 120 тонн борооны усыг сорууллаа

Ойрын өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орж буй тул зам, талбайд ус тогтсон дуудлага, мэдээллийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид арга хэмжээ авч ажиллаж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо буюу Төмөр замын вокзалын тойрог орчмын авто машин зорчих хэсэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон нийт 120 тонн усыг соруулаад буй.
Түүнчлэн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын урд зам, Нарантуул захын урд замд тогтсон усыг сорууллаа.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соруулсан гэхэд арай л их устай бнадаа нэр зүүгээд бгаан бишүү вокзал орчим бол үер л болж бноо бөх дарга баярлаж бгаа байхоо
Арчаагаа алдсан арга чинь амийг нэг л өдөр авна шүү. Инженерийн шийдэл гаргаж судаг шуудуу тат.
Хийсэн ажил нь чанаргүыгнэс ийм л ажил ,хайран мхнга
Соруулсан усаа зүгээр аваачххд асгаагүй байлгүй дээ аан