Нийгэм мэдээ
УЕПГ: БЗС-гийн асуудлыг хамтарсан ажлын хэсэг шалгасаар байна
Улсын ерөнхий прокурорын газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгээс,
- 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230.1 тэрбум төгрөг
- 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл
- Улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэх
- Албан тушаалтнуудын зүгээс эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх
- Сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: УЕПГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.