Нийгэм мэдээ
Гачуурт орчим үерийн түвшин нэмэгдэж, "Playtime"-г тарааж болзошгүй байна

"Монгол Шилтгээн"-д энэ сарын 6-8-нд болж буй “Playtime" наадмыг өнөөдөр /2023.07.07/ албадан тарааж болзошгүй нөхцөл үүссэн болохыг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Гачуурт бүсэд голын үерийн түвшин эрс нэмэгдэж, байгалийн эрсдэл үүсэх магадлал их байгаа учир тус наадмынханд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргүүлжээ.
Хэрэв усны түвшин тасралтгүй өсвөл өнөө шөнөдөө багтаж тус наадмыг албадан тараах арга хэмжээ авах юм байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
odoo ene playtime ntree bolivol taarna 5 jild neg udaa hiih ch yumuu